Францын нийслэл дахин дэлхийн машин, технологийн нийслэл боллоо.


Парисын “Paris Expo Porte de Versailles” цогцолборт авто машины “Mondial de l'Auto 2026” үзэсгэлэн нээгдлээ.


Энэ жил шоуг Францын Ерөнхийлөгч Эммануэл Макрон үзэж сонирхлоо.

Парист хуучин тивийн “брэнд”-үүдээс гадна Хятадын маш олон шинэ компани оролцсон юм.

Энэ жилийн үзэсгэлэнгийн гол сэдэв нь “Хүртээмж” байлаа.


Олон жил хэт тансаг, гоё загварын араас хөөцөлдсөн машин үйлдвэрлэгчид эгэл жирийн ард түмэнд зориулсан бүтээлүүдээ танилцууллаа.


Эдийн засгийн хямралын үед цахилгаан машин, шинэ үеийн хэмнэлттай тэрэг олны сонирхлыг илүү татаж байна.

Гэхдээ мэдээж “Peugeot RCZ Vision”, “Alfa Romeo Cuorerosso” гэсэн гял цал болсон машинууд анхаарлын төвд байсан.










