АНУ-ын Лас Вегас хотноо U23 насны чөлөөт бөхийн ДАШТ өндөрлөлөө. Тус тэмцээний эрэгтэй 86 кг-ын жинд манай тамирчин Наадамбатын Батбилгүүн хүрэл медаль хүртлээ. Тэрээр хүрэл медалийн төлөө Азербайжаны бөхийг ялсан юм. Энэ удаагийн ДАШТ-ийг Монголын баг тамирчид эрэгтэй 1, эмэгтэй 2, нийт гурван хүрэл медальтай өндөрлүүлж байна. Эрэгтэй чөлөөт бөхөд багийн дүнгээр 180 оноотой Ираны баг тэргүүлж, ОХУ 171, АНУ-ын баг 104 оноотой дарааллаа. Иран, Оросын бөхчүүд тус бүр 4 алтан медаль хүртсэн байна.

U23 ДАШТ-ий дүн (эрэгтэй)
57 кг. 1. Мерей Базарбаев (Казахстан). 2. Бекир Кесер (Турк). 3. Даито Кацүмэ (Япон), Рохит Рохит (Энэтхэг).
61 кг. 1. Бенжамин Давино (АНУ). 2. Юкхан Доктурбек Уулу (Кыргызстан). 3. Эбрахим Кхари (Иран), Саргис Бегоян (Армени).
65 кг. 1. Ахора Хатери (Иран). 2. Кайжи Огино (Япон). 3. Эльдар Ахмадудинов (ОХУ), Сингх Жаскаран (Энэтхэг).
70 кг. 1. Магомед-Эми Эльтемиров (ОХУ). 2. Эбрахим Елахичоуран (Иран). 3. Абдуллах Торпак (Турк), Александр Гайдарли (Молдав).
74 кг. 1. Магомед Байтукаев (ОХУ). 2. Жейден Жеймс (АНУ). 3. Токи Огава (Япон), Али Карампур (Иран).

79 кг. 1. Махди Юсефихаживар (Иран). 2. Саид Сайдулов (ОХУ). 3. Камата Ямагүчи (Япон), Чандермохан Чандермохан (Энэтхэг).
86 кг. 1. Арсен Балаян (ОХУ). 2. Ахмет Яган (Турк). 3. Реза Афшар (Иран), Н.Батбилгүүн (Монгол).

92 кг. 1. Аболфазл Фирузаи (Иран). 2. Арслан Багаев (ОХУ). 3. Анар Жафарли (Азербайжан), Сандро Курашвили (Гүрж).

97 кг. 1. Мухамед-Тахир Ханиев (ОХУ). 2. Жастин Рейдмэчер (АНУ). 3. Мохаммадмобин Азими (Иран), Константине Петриашвили (Гүрж).
125 кг. 1. Аболфазл Нежад (Иран). 2. Александре Абрамишвили (Гүрж). 3. Хетаг Карсанов (Азербайжан), Коди Меррилл (АНУ).

Багийн дүн
1, Иран — 180 оноо
2, ОХУ — 171
3, АНУ — 104
4, Турк — 99
5, Япон — 78

