UBLife Logo
Спорт

Болгарын бөхийн холбоо Станка Златеваг ажлаас нь чөлөөллөө

Болгарын бөхийн холбоо Станка Златеваг ажлаас нь чөлөөллөө

Болгарын бөхийн холбооны ээлжит бус хуралдаанаар Чөлөөт бөхийн холбооны тэргүүн, олимпын хошой мөнгөн медальт, дэлхийн 5 удаагийн аварга Станка Златеваг ажлаас нь чөлөөллөө.

Златева гадаад бөхчүүдийн иргэншлийг сольж, шигшээ багт авахын эсрэг тэмцдэг байсан. Мөн шигшээ багийн бөхчүүдийг заавал төвлөрсөн цугларалтад хамруулахыг шаарддаг байлаа. Энэ бодлогын эсрэг олон алдартай бөх, дасгалжуулагч нар тэмцсэн. Учир нь бөхчүүд өөрийн дасгалжуулагчтайгаа бэлтгэл хийхийг илүүд үзэж байгаа юм. Златева гадаад тамирчин авснаар болгар авьяастай залуучуудад орон зай олдохгүй байна гэж үздэг хүн байв.

Болгарын бөхийн холбооны шинэ тэргүүнээр сонгомол барилдааны ДАШТ-ий мөнгөн медальт Тодор Ангелов сонгогдлоо. Гүйцэтгэх зөвлөлийн 112 гишүүнээс 94 нь түүнд санал өгчээ.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Ачааллаж байна...