UBLife Logo
Цаг агаар

Нутгийн баруун, төв хэсгээр цас орж, цасан шуурга шуурна

Нутгийн баруун, төв хэсгээр цас орж, цасан шуурга шуурна

2026 оны 10 дугаар сарын 19-нөөс 28-ныг хүртэлх 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв: 21-нд нутгийн баруун хэсгээр, 22-нд нутгийн төв хэсгээр цас орж, цасан шуурга шуурч, нутгийн өмнөд хэсгээр хүчтэй салхи шуургатай байна.

Хур тунадас: 20-нд Хэнтий уулархаг нутаг болон Халх голын сав газраар, 21-нд баруун аймгуудын нутгийн баруун хэсгээр, 22-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газраар, 23-нд нутгийн зарим газраар, 24-нд баруун аймгуудын нутгийн зарим газраар, 25-нд Хангайн уулархаг нутгаар, 26-нд нутгийн төв хэсгээр, 27-нд нутгийн зүүн хэсгээр нойтон цас, цас орж, цасан шуурга шуурна.

Салхи: 21-нд баруун аймгуудын нутгаар, 22-нд нутгийн зарим газраар, 23, 24-нд говь, тал, хээрийн нутгаар түр зуур секундэд 16-18 метр хүрч ширүүснэ.  

Агаарын температур: Шөнөдөө Дархадын хотгор, Завхан, Заг, Байдраг голын эхээр -20...-25 градус, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Идэр, Тэс, Туул, Тэрэлж голын хөндийгөөр -14..-19 градус, говийн бүс нутгийн хойд хэсгээр -4...-9 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 0...-5 градус, бусад нутгаар -8...-13 градус хүйтэн, өдөртөө Дархадын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан, Заг, Байдраг, Идэр, Тэс, Туул, Тэрэлж голын хөндийгөөр -4...-9 градус хүйтэн, говийн бүс нутгийн хойд хэсгээр 0...+5 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +5...+10 градус дулаан, бусад нутгаар -3…+2 градус дулаан байна.

Улаанбаатар хот орчмын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв

Хур тунадас: 22-нд ялимгүй цас орно. Бусад хугацаанд цас орохгүй.

Салхи: Ихэнх хугацаанд секундэд 5-10 метр, 22-нд баруун өмнөөс хойш эргэж секундэд 12-14 метр хүрч ширүүснэ.

Агаарын температур: Шөнөдөө Яармаг-Сонгиноны орчмоор -13...-18 градус, бусад хэсгээр -6...-11 градус хүйтэн, өдөртөө -2...+3 градус дулаан байна.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Ачааллаж байна...