Улсын Онцгой комиссоос хүрэн баавгайн талаар мэдээлэл өглөө. Мэдээлэлд “2026.10.18-ны 08:00 цагаас 19-ний 08:00 цаг хүртэлх мэдээлэл. Аймаг, нийслэлээс ирүүлсэн 2026 оны 10 дугаар сарын 18-19-ний өдрийн явцын урьдчилсан мэдээллээр улсын хэмжээнд өнгөрсөн 24 цагийн хугацаанд нийт 16 удаагийн дуудлага мэдээлэл бүртгэгдсэн байна.
Үүнээс:
Нийслэлд: Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт-2 дуудлага, мэдээлэл,
Орон нутагт: Увс аймаг-1, Хөвсгөл аймаг-10, Хэнтий аймаг-2, Завхан аймаг-1 буюу нийт 5 аймаг, нийслэлийн нутаг дэвсгэрт нийт 16 удаагийн дуудлага, мэдээлэл бүртгэгдсэн байна.
Улсын хэмжээнд суурьшлын бүсэд айл өрхүүдийн ойролцоо орж ирсэн 4 баавгайг аюулгүй болгож агнасан, 2 баавгайг үргээж, суурьшлын бүсээс гаргаж мод руу явуулж, аюулгүй болгосон, 6 дуудлага мэдээллийн дагуу орон нутгийн шуурхай баг эрэн хайх ажиллагаа явуулсан. Эдгээрээс нийслэл болон орон нутагт бүртгэгдсэн 4 дуудлага мэдээлэл батлагдаагүй байна” гэж дурджээ
