UBLife Logo
Спорт

Дэванорюү,  Кёкүкайюү нар дэвшсэн Кюүшюү башё банцүкэ

Дэванорюү,  Кёкүкайюү нар дэвшсэн Кюүшюү башё банцүкэ

Японы сүмо бөхийн холбооноос ирэх сарын 8-нд эхлэх Кюүшюү башёгийн банцүкэг зарлалаа.

Дэванорюү Т.Тэмүүлэн,  Кёкүкайюү Ш.Далайбаатар нар дээд зиндаанд анх удаа дэвшсэн бол 41 настай Тамаваши дээд зиндаандаа эргэн ирлээ. 41 нас, 11 сартай дээд зиндаанд дэвшсэн нь сүмо бөхийн түүхэнд макүүчид дэвшсэн хамгийн ахмад бөх болон түүхэнд тэмдэглэгдлээ. Дээд зиндаанд 101 башё барилдаж байгаа нь түүхэнд гуравт бичигдэж байна. Хакүхогийн 103 башё дээд зиндаанд барилдсан амжилтад тулж ирлээ. Тамаваши тэмцээний дундуур буюу 11 дүгээр сарын 16-нд 42 нас хүрэх юм. Дэванорюү Т.Тэмүүлэн,  Кёкүкайюү Ш.Далайбаатар нар Монголоос төрсөн 34, 35 дахь маэгашира болж байна.

Асахифүжи Б.Очирсайхан жюүрёод дэвшиж, мэргэжилд ороод 6 башёд сэкитори болсон рекорд амжилт тогтоолоо.

Банцүкэд 593 бөх бичигдсэн бөгөөд долоон тэмцээн дараалан сүмочдын тоо 600-д хүрсэнгүй. Исэгахама дэвжээ 32, Сакайгава дэвжээ 24, Таманой дэвжээ 23, Такасаго дэвжээ 22 бөхтэй байна. Асахифүжи жюүрёод дэвшсэнээр Исэгахама дэвжээ 10 цолтой бөхтйэ боллоо. Үүнээс 7 нь дээд зиндаанд, 3 нь жюүрёод барилдах юм. Нэг дэвжээ 10 цолтой бөхтэй болж байгаа нь 1996 оны Фүтагояма дэвжээнээс хойш анх удаа тохиолдож байгаа юм.

Кюүшюү башё банцүкэ

Ооносато Ёкозүна Хоошёорюү

Аонишики Озэки Котозакүра

Киришима Озэки

Фүжинокава Сэкивакэ Атамифүжи

Чюраноүми Комүсүби Ёшинофүжи

Асанояма Маэгашира-1 Фүжирёога

Үра М-2 Фүжисэйүн

Такаясү М-3 Хакүнофүжи

Такэрүфүжи М-4 Дайэйшёо

Хирадоүми М-5 Гоонояма

Котошёохо М-6 Котоэйхо

Вакамотохарү М-7 Кинбозан

Роога М-8 Нишикифүжи

Оошёома М-9 Асакоорюү

Шиши М-10 Оохо

Таканошёо М-11 Асахакүрюү

Ичиямамото М-12 Аби

Тошинофүжи М-13 Асасүйрюү

Токихаятэ М-14 Дэванорюү

Тамаваши М-15 Китановака

Арашибүши М-16 Кёкүкайюү

Дайсэйзан М-17

МОНГОЛ БӨХЧҮҮД

Жюүрёо

З-1 Чиёошёома Г.Мөнхсайхан

Б-1 Б.Чойжилсүрэн Оонокацү

З-12 Асахифүжи Б.Очирсайхан

Б-12 Тамашёохо Э.Энхманлай

Макүшита

Б-1 Тэншёояма Г.Отгонбат

З-13 Хокүтэнкай Г.Сүхбат

З-25 Тацүбаяма М.Буянтогтох

З-39 Тэнросэй С.Лувсангомбо

З-44 Хакүгэцүро А.Сүхбат

З-58 Госэйзан Б.Мөнх-Од

Санданмэ

Б-6 Казэноүми Ц.Билгүүн

З-25 Саданохикари Д.Наранцогт

Б-29 Ваканофүжи Т.Бөхчулуун

Жонидан

З-7 Жёошёоюү А.Сосорхүү

Б-19  Сачинофүжи Ганзориг Оргил

З-25 Хокүто М.Хүсэлбаатар

 

 

 

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Ачааллаж байна...