Казахстаны Астанад болж байгаа сонгомол барилдаан, чөлөөт бөхийн ДАШТ-ий үеэр ДБНХ-ны чуулган болж өнгөрлөө. Чуулганаар ДБНХ-ны ерөнхийлөгчийн сонгууль болж, одоогийн тэргүүн Ненад Лалович ялалт байгуулан, дахин 6 жил дэлхийн бөхийг удирдах боллоо. Түүнтэй өрсөлдөх хүн байгаагүй тул 140 гишүүний 140 саналаар ялсан юм.
Мөн ДБНХ-ны Гүйцэтгэх зөвлөлийн сонгууль явагдсан. ОХУ-ын Спорт бөхийн холбооны тэргүүн Михаил Мамиашвили 2014 оноос хойш тус зөвлөлд байсан ч энэ удаад сонгогдож чадсангүй.

ДБНХ-ны Гүйцэтгэх зөвлөл⠀
Фуад Мескут — Марокко⠀
Франсиско Ли Лопес — Гватемал⠀
Дон Райан — Канад⠀
Е Чжан — БНХАУ⠀
Еркин Окасов — Казахстан⠀
Владимир Брегович — Хорват⠀
