UBLife Logo
Дэлхий

Бээжин – УБ – Эрхүү галт тэрэг дахин сэргэнэ

Бээжин – УБ – Эрхүү галт тэрэг дахин сэргэнэ

ОХУ-ын ТЗ, БНХАУ-ын ТЗ-ын хэлэлцээгээр талууд Улаанбаатараар дайрсан Бээжин – Эрхүү чиглэлийн галт тэрэгний үйлчилгээг энэ сарын сүүлээр сэргээхээр тохиролцжээ. Тус чиглэл 2020 онд цар тахлын улмаас хаагдаад байсан юм.

“Российская газета” сонинд бичсэнээр анхны галт тэрэг 11 дүгээр сарын 25-нд Бээжингээс гарна. Харин Эрхүүгээс 11 дүгээр сарын 28-нд хөдлөх болно.

Бээжин хотоос Лхагва гараг бүр 7:27 цагт гарч, Улаанбаатарт Пүрэв гарагийн 14:35 цагт ирж, Эрхүүд Баасан гарагийн 14:55 цагт хүрэх хуваарьтай байна. Харин Оросын Эрхүү хотоос Бямба гараг бүр өглөө 6:58 цагт хөдөлж, Улаанбаатарт Ням гарагийн 6:38 цагт зогсоно. Бээжинд Даваа гарагийн 14:35 цагт хүрэх болно.

Галт тэрэг БНХАУ-ын Цзининань, Эрээн, Монголын Замын үүд, Сайн шанд, Чойр, Зүүн Хараа, Дархан, Сүхбаатар, ОХУ-ын Наушки, Улаан Үд, Слюдянка өртөөнд зогсох юм.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Ачааллаж байна...