UBLife Logo
Дэлхий

Өнөөдөр — Дэлхийн сайхан сэтгэлийн өдөр

Өнөөдөр — Дэлхийн сайхан сэтгэлийн өдөр

Жил бүрийн 11 дүгээр сарын 13-ны өдрийг "Дэлхийн энэрэл, сайхан сэтгэлийн өдөр" болгон тэмдэглэдэг уламжлалтай. Олон улсын буян, сайн дурын олон байгууллага энэ өдрийг  дэлхийн хэмцээний үйл явдал гэж үздэг. Орчин үеийн дэлхийд сайхан сэтгэл дутагдаж байгааг олон алдартан онцолсон байдаг.

Энэ өдөр зохион байгуулагддаг арга хэмжээгээр энэрэл, сайхан сэтгэл дувагдаж байгаа олон салбар, асуудлыг хөндөн дэлгэж, нэг нэгэндээ тусалдаг билээ. Ядангуяа сүүлийн жилүүдэд дайн дажин гарч, олон сая хүн гэр орноосоо дүрвэхээс өөр агагүйд хүрээд байгаа. Тэдэнд яг л энэ энэрэнгүй сэтгэл дутагдаж байгаа юм.

Тийм учраас 1998 онд Токиод болсон Дэлхийн сайхан сэтгэлийн хөдөлгөөний анхдугаар бага хурлын үеэр шинэ баяр тэмдэглэхээр шийдвэрлэсэн түүхтэй. Энэ баярыг “Дэлхийн сайхан сэтгэлийн өдөр” хэмээн нэрлэсэн юм.

Эрдэмтдийн судалгаагаар тусч, энэрэнгүй хүмүүс бусдаасаа бага өвчин тусдаг, 9 жил илүү насалдаг нь тогтоогджээ. Тэдний зүрх эрүүл, дархлаа сайн байдаг байна. Энэрэнгүй хүмүүсийн биед таашаал авах эндοpфин, энкeфaлин гэдэг гормон байнга ялгардаг тул тэд тайван, өөдрөг байдаг ажээ.

Хүн хүндээ туслахын тулд заавал баяр хүлээх хэрэггүй. Үргэлж нэг нэгэндээ инээмсэглэл бэлэглээрэй.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Ачааллаж байна...