UBLife Logo
Спорт

Хоошёорюү: Би зугтахгүй, барилдах болно

Хоошёорюү: Би зугтахгүй, барилдах болно

Мэргэжлийн сүмо бөхийн Кюүшюү башё Фүкүокад явагдаж байна. Эхний 5 өдрийн байдлаар ёкозүна Хоошёорюү 2 давж, 3 унахдаа 3 кинбоши дараалан алдсан. Хэрэв өнөөдөр маэгашира Такаясүд ялагдвал 4 кин боши дараалан алдсан 1931 оны сөрөг амжилтыг давтах болоод байгаа. Бөх сонирхогчид түүний гэмтэлд санаа зовж, “Бараг ганц хөлөөрөө барилдаж байна”, “Гэмтлээ сайн эдгэртэл башёд барилдаад хэрэггүй” гэх зэргээр дэмжин бичиж байна. Үнэхээр 27 настай залуу аварга архаг гэмтлээ ахин хөндвөл зодог тайлах аюултай.

Харин Хоошёорюү үргэлжлүүлэн барилдахаар шийджээ. Түүний багш Тацүнами ояката “Зургаа дахь өдөр барилдана. Аваргатай утсаар ярьтал “Зугтахыг хүсэхгүй байна. Маргааш барилдуулаач” гэж хэлсэн. Би хариуд нь Ёкозүна цолтонд үүрэг хариуцлага гэж бий шүү. Сайн барилдахгүй бол болохгүй шүү” гэж анхааруулсан. Сэтгэл зүйн асуудал байна. Кинбошиг ингээд тараагаад байж болохгүй” гэж сэтгүүлчдэд мэдээллээ.

Мөн өнөөдөр Такаясүд ялагдсан тохиолдолд тэмцээнээс гарах талаар ярилцах болно гэж хэлжээ.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Ачааллаж байна...