БНХАУ-ын дарга Ши Жиньпин, ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин нар Хятадын Шэньжэн хотод уулзаж, албан ёсны хэлэлцээрээ эхэлжээ. Тэд энэ сарын 18-19-нд тус хотод болох Ази-Номохон далайн орнуудын дээд хэмжээний уулзалтад оролцохоор ирээд байгаа юм. Хоёр улсын тэргүүн маргааш Пүрэв гарагт АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамптай гурвалсан уулзалт хийж, цөмийн зэвсгийн асуудлын талаар хэлэлцэх юм.

Өнөөдрийн уулзалтад Путин “Өнөөгийн дэлхийн геополитикийн байдалд Москва, Бээжин ижил байр суурьтай. Илүү шударга, олон туйлт дэг журам бүрдүүлэх бүтээлч хандлагатай байгаа” гэж онцолсон байна.

Мөн “ОХУ, Хятад улсууд Ази-Номхон далайн бүс нутагт энх тайван тогтоох нэг зорилготой. Бид хоёр орны ард түмний тусын тулд ажиллах болно” хэмээн БНХАУ-тай ойрын түнш гэдгээ тодотгожээ.

Ши Жиньпин, Владимир Путин нар өдрийн зоогийн дараа Шэньжэний их сургуульд зочилж, орой хүндэтгэлийн хүлээн авалтад оролцох юм.

