БНАСАУ-ын удирдагч Ким Жон Ун гэр бүлийн хамт Пэкту уулын ойролцоох Самжиен хотод баригдаж байгаа уулсын цанын баазыг үзэж, заавар зөвлөгөө өгчээ.

Тэрээр зочид буудал, цанын зам, амралтын газрын барилга, тохижилтын ажлыг үзэж, нисэх буудал, төмөр зам тавих талаар үүрэг өгсөн байна.

БНАСАУ-ын мэдээллийн төв агентлагийн мэдээлснээр Ким Жон Ун барилгын ажлын чанар, байгаль орчныг бохирдуулахгүй байх талаар хатуу анхаарахыг даалгажээ.

Түүний хэлснээр энэ цанын бааз аялал жуулчлалын төв болж, орон нутгийн хөгжлийн чухал алхам болох учиртай гэнэ.
Удирдагчийн 13 настай охин Ким Жу Э уулын цанаар бууж, аавдаа эрдэм чадлаа харуулжээ.

