UBLife Logo
Кино

Чон Хо Ён Бондын “анхны солонгос бүсгүй” болох уу?

Чон Хо Ён Бондын “анхны солонгос бүсгүй” болох уу?

Шинэ Жеймс Бонд хэн болох талаарх маргаан өндөрлөж, Роберт Паттинсон 007 агент болох нь тодорхой боллоо. 40 настай Роберт сонгон шалгаруултад хамгийн сүүлд ирж, хамгийн их мөнгө нэхсэн ч найруулагч нар түүнийг сонгожээ. Тэрээр гурван ангид тоглохоор гэрээ байгуулсан байна. Харин одоо Жеймс Бондын шинэ найз бүсгүй хэн байх талаар ярилцаж эхэлжээ.

“Vogue” сэтгүүлийн газраас энэхүү дүрд сонгогдох магадлалтай 45 жүжигчин бүсгүйн чансааг гаргажээ. Тэдний дунд Ази тивээс “Squid Game” киноны од, БНСУ-ын Чон Хо Ён багтсан төдийгүй тун өндөр тавдугаар байрт шалгарсан байна. Зарим шинжээчдийн тэмдэглэснээр Бондын шинэ адал явдал Ази тивд өрнөх магадлал өндөр байгаа гэнэ. Өмнө нь Ази тивээс Жеймс Бондын бүсгүй болох хүндтэй үүргийг хятад гаралтай малайз жүжигчин Мишель Йео гүйцэтгэж байлаа. Шинэ найз бүсгүй нь мэдээж Бондтой амраг сэтгэлийн харьцаанд орох ч түүнтэй эн тэнцүү өрсөлддөг, шазруун бүсгүй байх ёстой гэж кино шүүмжлэгчид онцолжээ. Энэ чансаанд Робби Марго 24, Дакото Жонсон 22, Женна Ортега 36,  Аня Тейлор-Жой 37 дугаар байрт жагссан байна.

“Vogue” сэтгүүлийн “Бондын шинэ найз бүсгүй” чансаа

1, Сирша Ронан

2, Инди Наварретти

3, Зендея

4, Дева Кассель

5, Чон Хо Ён

6, Чарли XCX

7, Никола Коклан

8, Айо Эдебири

9, Ренате Реинсве

10, Вунми Мосаку

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Ачааллаж байна...