Юнивишнийн зүгээс “Хамтдаа жаргалтай” цэсээр дамжуулан дэлхийн болон Монголын шилдэг бүтээлүүдийг ердөө 2,000 төгрөгөөр үзэх боломжийг хэрэглэгчдэдээ олгодог уламжлалтай. Тэгвэл энэхүү урамшуулалт цэс дуусахаас өмнө кино марафон хийж яагаад болохгүй гэж. Ингээд таны үзвэрийн жагсаалтад нэмэх дэлхийн болон Монголын онцлох бүтээлүүдийг хүргэж байна.

1. It Ends with Us (2024)
imdb үнэлгээ: 6.3
Ижил нэрт романаас сэдэвлэн бүтээсэн уг кино гэр бүлийн хүчирхийллийн сэдвийг зоригтойгоор хөнддөг. Гэхдээ киноны үйл явдлаас гадна гол дүрийн жүжигчдийн хооронд үүссэн зөрчил олны анхаарлыг татаж, 2024 оны хамгийн их яригдсан бүтээлүүдийн нэг болгосон юм.
2. One Battle After Another (2025)
imdb үнэлгээ: 7.6
Өнгөрсөн амьдралаасаа холдож, охинтойгоо тайван амьдрахыг хүссэн нэгэн аавын тухай өгүүлэх түүх. Тэрээр ганц охинтойгоо энгийн, амар амгалан амьдрахыг хичээх боловч бүх зүйл түүний хүссэнээр өрнөхгүй. Харин энэхүү бүтээл нь 2026 оны Оскарын шагнал гардуулах ёслолд олон төрөлд шагнал хүртэж, тухайн жилийн онцлох кинонуудын нэгээр нэрлэгдсэн юм.
Шилдэг кино
Шилдэг найруулагч
Шилдэг туслах дүрийн эрэгтэй жүжигчин
Шилдэг эвлүүлэг
Шилдэг кастинг гэх 6 төрөлд оскарын шагнал авсан байна.
3. Michael (2026)
imdb үнэлгээ: 7.3
Попын хаан хэмээн алдаршсан Майкл Жексоны амьдралаас сэдэвлэсэн намтарчилсан бүтээл юм. Кино нээлтээ хийсэн даруйдаа шүүмжлэгчдээс тааруу үнэлгээ авч, “Rotten Tomatoes” платформ дээр ердөө 38 хувийн үнэлгээтэй байв. Харин үзэгчдийн хувьд шүүмжлэгчдийн энэ үнэлгээтэй санал нийлэхгүй, киног өндөрөөр үнэлж, халуун дотноор хүлээн авсан юм. Бүр кино театрууд тоглолтын тайз мэт болж, үзэгчид киноны үеэр суудлаасаа босож бүжиглэн, дуулж буй бичлэгүүд сошиал орчинд өргөн тархсан билээ.
4. Poor Things (2023)
imdb үнэлгээ: 7.7
Нэгэн эрдэмтэн нас барсан залуу бүсгүйг дахин амилуулснаар үйл явдал өрнөнө. Шинэ амьдралтай золгосон бүсгүй энэ ертөнц, хүмүүс болон амьдралын тухай бүхнийг цоо шинээр, бүр тэгээс эхлэн танин мэдэж эхэлнэ. 2024 оны Оскарын шагнал гардуулах ёслолоос дөрвөн шагнал хүртэж, олны анхаарлыг татсан уг бүтээл зөвхөн үйл явдлаараа бус, өвөрмөц хувцас загвар, дүрслэлийн шийдлээрээ ч онцгой.
5. The Substance (2024)
imdb үнэлгээ: 7.2
Таны амьдралдаа үзэх хамгийн үзэсгэлэнтэй аймшгийн кино байж мэднэ. Эмэгтэй хүн залуу насны гоо үзэсгэлэнгээ хадгалж авч үлдэхийн тулд юуг даван туулж, ямар золиос гаргах бол?
6. Чимээгүй хотын жолооч (2024)
98 дахь удаагийн Оскарын шагнал гардуулах ёслолд Монгол Улсаа төлөөлөн нэр дэвшсэн бүтээл юм. Монголын кино урлаг олон улсын түвшинд өрсөлдөхүйц чанартай бүтээл туурвиж чаддагийг харуулсан, өнөө цагийн Монголын онцлох кинонуудын нэг билээ.
7. Materialists (2025)
imdb үнэлгээ: 6.2
Хайр дурлал уу, эд хөрөнгө үү? Хайртай хүнтэйгээ юу ч үгүй амьдрах, эсвэл хайргүй ч баян хүнтэй хангалуун амьдрахын аль нь жинхэнэ аз жаргал вэ гэдэг асуултыг хөндсөн кино юм.
8. Hamnet (2025)
imdb үнэлгээ: 7.8
Алдарт зохиолч Уильям Шекспирийн гэр бүл, түүний хүү Хамнетийн амьдралаас сэдэвлэсэн бүтээл юм. Гэвч энэ нь агуу хайр дурлал, аз жаргалын тухай түүх биш. Харин хайртай хүнээ алдах, хагацал, уй гашууг өгүүлэх кино. Тус бүтээл 2026 оны Оскарын шагнал гардуулах ёслолоос “Шилдэг эмэгтэй гол дүр”-ийн шагналыг хүртсэн юм.
9. Door Lock (2018)
imdb үнэлгээ: 6.4
Өмнөд Солонгосын гэмт хэргийн төрлийн кинонд дургүй хүн ховор биз ээ.
10. Oppenheimer (2023)
imdb үнэлгээ: 8.2
Алдарт найруулагч Кристофер Ноланы найруулсан, нэрт физикч Ж. Роберт Оппенхаймерын амьдралаас сэдэвлэсэн намтарчилсан бүтээл юм. Ер нь Кристофер Ноланы киног үзэхгүй өнгөрнө гэдэг юу л бол. Дэлхийн анхны атомын бөмбөгийг бүтээхэд Оппенхаймерын гүйцэтгэсэн үүргийг голлон харуулахын зэрэгцээ дайны үеийн эрдэмтдийн амьдрал, тэдний дотоод зөрчил, харуусал болон улс төрийн золиос хэрхэн болж байсныг гүн гүнзгий өгүүлдэг. Тус бүтээл 2024 оны Оскарын шагнал гардуулах ёслолд 13 төрөлд нэр дэвшиж, долоон төрөлд ялалт байгуулснаар тухайн жилийн хамгийн олон шагнал хүртсэн кинонуудын нэг болсон юм.
11. Scream 7 (2026)
imdb үнэлгээ: 5.4
Хөгжилтэй, хөнгөхөн, заримдаа бүр тэнэг гэмээр үйл явдлаараа үзэгчдийг хөгжөөдөг Scream цувралын долоо дахь анги энэ онд нээлтээ хийсэн билээ.
12. The Addams Family (1991)
imdb үнэлгээ: 7.0
Үзэгчдийн сайн мэдэх, 1991 оны сонгодог бүтээл The Addams Family. 1990-ээд оны жинхэнэ готик уур амьсгал, этгээд дүрүүд, хар хошигнолыг нэг дор мэдрүүлэх хөгжилтэй бүтээл шүү дээ.
13. Wuthering Heights (2026)
imdb үнэлгээ: 6.1
Энэ онд олон эмэгтэй үзэгчийн анхаарлыг татаж буй Жейкоб Элордигийн гол дүрд нь тоглосон романтик бүтээл юм. 1987 онд хэвлэгдсэн ижил нэрт романаас сэдэвлэн бүтээсэн уг кино хайр дурлал, хүсэл тэмүүллийн түүхийг дэлгэцнээ амилуулна.
14. Snow White (2025)
imdb үнэлгээ: 2.2
Дисней сүүлийн жилүүдэд бидний багадаа үзэж өссөн алдарт хүүхэлдэйн кинонуудаа шинэчлэн, бүрэн хэмжээний уран сайхны кино болгон дахин бүтээх болсон билээ. Энэ чиг хандлагын хүрээнд Диснейн сонгодог бүтээлүүдийн нэг болох “Цасан цагаан ба долоон одой” хүүхэлдэйн киноны шинэчилсэн хувилбар 2025 онд үзэгчдийн хүртээл болсон юм. Даанч их дуулиан шуугиан дагуулсан даа.
15. Babylon (2022)
imdb үнэлгээ: 7.1
1920-иод оны Холливудын алтан үеийн гял цал амьдралын цаана юу нуугдаж байсныг харуулах бүтээл юм. Алдар нэр, амжилтын оргилд хүрэхийн тулд хүмүүс юуг туулж, ямар үнэ төлдөг бол? Энэ асуултад хариулт өгөх кино билээ.
16. Lady Bird (2017)
imdb үнэлгээ: 7.4
Арван жилээ төгссөний дараах үе гэдэг сонин шүү. Их сургуульд элсэх, ямар мэргэжил сонгох гээд амьдралынхаа хамгийн чухал шийдвэрүүдийн шийдэх ёстой үе. Гэвч яг энэ үед олон хүн юу хийхээ мэдэхгүй, ирээдүйгээ төсөөлж чадахгүй хэсэгтээ л гацчихдаг. Урагшлахыг хүсэвч хаанаас эхлэхээ мэдэхгүй, өөрчлөгдөхийг хичээсэн ч болохгүй, өөрийгөө олоогүй байгаа тэр л үеийн тухай өгүүлэх кино юм. Найруулагч Грета Гервигийн бүтээл учраас ч тэр үү, залуу эмэгтэйн дотоод ертөнц, өөрийгөө таньж мэдэх гэсэн эрэл хайгуулыг бодитоор өгүүлжээ.
17. Atonement (2007)

imdb үнэлгээ: 7.8
Кино урлагийн түүхэн дэх хамгийн алдартай ногоон даашинзуудын нэгийг та хаа нэгтээ харж байсан л биз дээ?
18. The Devil Wears Prada 2
imdb үнэлгээ: 6.3
The Devil Wears Prada киног үзээгүй хүн бараг л байхгүй биз ээ. Тэгвэл энэ удаагийн үргэлжлэл эхний ангийн үйл явдлаас 20 гаруй жилийн дараах Runway сэтгүүлийн ертөнцөөр аялуулах юм. Мөн анхны киноны гол дүрийн жүжигчид бараг бүрэн бүрэлдэхүүнээрээ эргэн ирж, үзэгчидтэйгээ дахин уулзаж байна.
19. Resident Evil: Vendetta

imdb үнэлгээ: 6.2
Resident Evil видео тоглоомын ертөнцөд өрнөдөг, бүрэн компьютер графикаар бүтээсэн анимейшн кино юм.
20. Furiosa: A Mad Max Saga (2024)
imdb үнэлгээ: 7.4
Төмөр, металл, элс, зэрлэг балмад байдал гээд Mad Max-ийн ертөнцийг цөөн үгээр дүрсэлж болно. Анхны кино нээлтээ хийснээс хойш энэхүү өвөрмөц ертөнц олон сая үзэгчийн сонирхлыг татсан билээ. Харин есөн жилийн дараа буюу 2024 онд Mad Max ертөнц Furiosa: A Mad Max Saga киногоор эргэн ирсэн юм. Энэ удаагийн бүтээлд өмнөх кинонуудад гардаг хүчирхэг дайчин Фуриосагийн түүхийг өгүүлэх бөгөөд гол дүрд жүжигчин Аня Тейлор-Жой тогложээ.
21. The Sun Is Also a Star (2019)
imdb үнэлгээ: 5.9
Заримдаа зүгээр л сэтгэл хөдөлгөм, үзэсгэлэнтэй хайрын түүх үзмээр санагддаг шүү дээ. Яг тийм үед сонгоход тохиромжтой кино юм.
22. Cars (2006)
imdb үнэлгээ: 7.3
Cars цувралын хамгийн дурсамжтай анги нь яах аргагүй эхнийх нь байх. Багадаа үзэж өссөн, одоо ч эргэн үзэхэд сэтгэлд дулаахан мэдрэмж төрүүлдэг хамгийн хөөрхөн хүүхэлдэйн кинонуудын нэг шүү дээ.
23. Kimi (2022)
imdb үнэлгээ: 6.3
Технологийн компанид ажилладаг Кими нэгэн өдөр санамсаргүйгээр гэмт хэргийн ул мөр олж мэднэ. Тэрээр энэ тухайгаа компанийн удирдлагуудад мэдэгдсэн ч тэд түүний яриаг үл тоомсорлоно.
24. The Terminal (2024)
imdb үнэлгээ: 6.3
Зүүн Европоос ирсэн жуулчин гэнэтийн нөхцөл байдлын улмаас JFK нисэх буудалд гацаж, тэнд түр хугацаанд амьдрахаас өөр аргагүй болно.
25. 27 Dresses (2008)
imdb үнэлгээ: 6.2
2000-аад оны кинонуудыг эргэн үзэхэд нэг л дотно, сайхан мэдрэмж төрдөг шүү. Дурсамж сэдрээхээс гадна тухайн үеийн кинонуудын өнгө, дүрслэл хүртэл өнөөдрийн бүтээлүүдээс өөр санагддаг нь сонин.
