Halloween-ий баяр энэ амралтын өдрүүдэд тохиож байна. Хэрэв та аймшгийн баярыг гэртээ, тухтайхан өнгөрүүлэхээр төлөвлөж байгаа бол амралтын өдрөөр үзэж болох 2000-аад оны дурсамж сэргээх аймшгийн кинонуудыг санал болгоё. Аймшгийн киноны алтан үе гэж хэлж болох энэ цаг үед The Ring, The Grudge зэрэг Японы аймшгийн кинонууд дэлхий даяар шуугиан тарьж, Холливудын бүтээлүүд ч үзэгчдийг байлдан дагуулж байлаа.
1. The Others (2001)

Найруулагч: Alejandro Amenábar
Гол дүрүүд: Nicole Kidman, Fionnula Flanagan, Christopher Eccleston
Харанхуйд амьдардаг хоёр хүүхэдтэй ээж тухай өгүүлнэ. Хэзээнээс ч юм бүү мэд тэдний байшинд учир битүүлэг үйл явдал тохиолдолж эхэлдэг. Том цонхтой, хуучны байшин, үргэлж хаалттай байх ёстой хаалга, үл мэдэгдэх чимээ гээд л классик аймшгийн кино.
2. The Ring (2002)

Найруулагч: Gore Verbinski
Гол дүрүүд: Naomi Watts, Martin Henderson, David Dorfman
2000-аад оны хамгийн алдартай аймшгийн кинонуудын нэг. Учир битүүлэг бичлэг үзсэн хүн бүр долоо хоногийн дараа амь насаа алддаг гэх аймшигт домгийн тухай өгүүлнэ. Уг бичлэгийн нууцыг тайлахаар сэтгүүлч мөрдөж эхэлснээр үйл явдал өрнөх юм.
3. The Grudge (2004)

Найруулагч: Takashi Shimizu
Гол дүрүүд: Sarah Michelle Gellar, Jason Behr, William Mapother
Японы алдарт Ju-On киноны Холливуд хувилбар болох энэхүү бүтээл хараал шингэсэн байшинд болсон аймшигт үйл явдлын тухай өгүүлнэ. Тус байшинд орсон хүн бүрийг нэгэн үл мэдэгдэх хүч дагаж эхэлдэг бөгөөд хараал нь нэг хүнээс нөгөөд дамжсаар байдаг.
4. Signs (2002)

Найруулагч: M. Night Shyamalan
Гол дүрүүд: Mel Gibson, Joaquin Phoenix, Rory Culkin
Хөдөө нутагт амьдардаг нэгэн гэр бүлийн эрдэнэ шишийн талбайд учир битүүлэг дүрсүүд гарч ирнэ. Эхэндээ энгийн хачирхалтай үзэгдэл мэт санагдах боловч удалгүй тэдний амьдралд дэлхий ертөнцөөс давсан томоохон аюул ойртож байгааг илтгэх болно.
5. Coraline (2009)

айруулагч: Henry Selick
Дуу оруулсан жүжигчид: Dakota Fanning, Teri Hatcher, John Hodgman
Хэдийгээр хүүхэлдэйн кино ч гэсэн Coraline нь Halloween-ийн уур амьсгалд төгс тохирох бүтээлүүдийн нэг. Шинэ байшиндаа нүүж ирсэн Коралин нууцлаг хаалганы цаана өөрийн амьдарч буй ертөнцтэй төстэй боловч бүх зүйл нь хэт төгс мэт санагдах өөр ертөнцийг олж нээнэ.
2000-аад оны аймшгийн кинонуудыг эргэн үзэхэд зарим бүтээл нь айдсыг шууд харуулахаас илүүтэй үзэгчийн төсөөлөл, хүлээлтээр дамжуулан бий болгодог нь онцлог. Энэ Halloween-ээр гэрлээ бүдгэрүүлж, тухтай суудлаа эзлээд эдгээр киноноос нэгийг нь сонгон үзээрэй.
