Бельгид суугаа Монголын ЭСЯ-наас тус улсад ажиллаж, амвдарч байгаа болон зорчиж байгаа иргэдэд зориулан анхааруулга гаргалаа.
Иргэдийн анхааралд.
11 дүгээр сарын 23-ны Даваа гаригт Бельги улс даяар үндэсний хэмжээний жагсаал, эсэргүүцлийн арга хэмжээ зохион байгуулагдах гэж байна. Иймд иргэд Та бүхэн
• Жагсаал, цуглаан болж буй газар болон хүн олноор цугларсан бүсээс аль болох хол байх.
• Шаардлагагүй тохиолдолд жагсаалын бүс рүү очихгүй байх.
• Олон хүнтэй газарт эд зүйлс, гар утас, бичиг баримтаа сайтар хамгаалах.
• Цагдаа, онцгой байдлын байгууллагын заавар, зөвлөмжийг дагаж мөрдөх.
• Эмх замбараагүй байдал, мөргөлдөөн үүссэн тохиолдолд тухайн газраас тайван, аюулгүй холдох.
• Болзошгүй эрсдэлтэй нөхцөл байдалд өөрийгөө болон гэр бүлийнхнээ эрсдэлд оруулахгүй байхад анхаарна уу.
Мөн дээрх үйл ажиллагаатай холбоотойгоор одоогоор автобус, трамвай, метроны яг аль чиглэлүүдэд саатал гарах, хэр удаан үргэлжлэх нь тодорхойгүй байгаа тул
• Брюссель хот руу зорчих бол аялал, хөдөлгөөнөө урьдчилан төлөвлөх.
• Боломжтой тохиолдолд өөр төрлийн тээврийн хэрэгсэл сонгох.
• Ажил, хичээл болон бусад чухал уулзалтдаа эрт гарах.
• Нийтийн тээврийн үйлчилгээний шинэ мэдээллийг тогтмол шалгахыг зөвлөж байна.
STIB байгууллагаас 11-р сарын 23-ны өглөөний 06:00 цагаас эхлэн Facebook, Instagram, WhatsApp, албан ёсны аппликейшн, вэбсайт болон утсаар дамжуулан нийтийн тээврийн нөхцөл байдлын талаар цаг тухайд нь мэдээлнэ.
Иргэд та бүхэн сонор сэрэмжтэй байж, зорчих хөдөлгөөнөө урьдчилан төлөвлөн, хувийн болон гэр бүлийнхээ аюулгүй байдлыг нэн тэргүүнд анхаарна уу.
