UBLife Logo
Дэлхий

Трамп хоёр цацагт хяруулд “өршөөл” үзүүллээ

Трамп хоёр цацагт хяруулд “өршөөл” үзүүллээ

Талархлын баярыг тохиолдуулан, Цагаан Ордонд уламжлалт цацагт хяруулд өршөөл үзүүлэх ёслол боллоо. Энэ жил тус баяр 26-нд тохиож байгаа бөгөөд Freedom (Эрх чөлөө) болон Feathers (Өд) нэртэй хоёр хяруул баярын ширээний зоог болохоос хэлтэрч байгаа хэрэг юм.

Харин Ерөнхийлөгчид хоёр шувууны нэр таалагдсангүй. Трамп “Энэнээс илүү сайхан нэр байдаг даа. Нэг л сонин нэр байна” гэсэн юм.

Гэхдээ Трамп Эрх чөлөө, Өд хоёрт ”Бүрэн өршөөл” үзүүлсэн тул тэднийг шувууны аж ахуйд илгээж, насан туршид нь тэжээх боллоо.

Цацагт хяруулд өршөөл үзүүлэх ёслол нь Ерөнхийлөгч Авраам Линкольнтой холбоотой. XIX зуунд баярын зоогт хэрэглэх гэж байсан хяруулыг хүүгийнхээ хүсэлтээр Авраам өршөөж байсан гэнэ.

Энэ ёслол 1989 онд аав Жорж Бушийн үеэс уламжлал болон хадгалагдаж иржээ.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Ачааллаж байна...