UBLife Logo
Newsfeed

Загварлаг хувцас авах боломжтой хуучин хувцасны 4 ДЭЛГҮҮР

Г.Сүрэн
Г.Сүрэн
Загварлаг хувцас авах боломжтой хуучин хувцасны 4 ДЭЛГҮҮР

Хуучин хувцас авах дуртай юу? Заавал цоо шинэ биш, "өөрийн" түүхийг өгүүлж чадах хуучны хувцас загвар чамд таалагддаг бол дараах 4 дэлгүүрийг зориорой. Загварлаг, цор ганц, байгальд ээлтэй сонголтууд энд бий. 

#1 Soyolerdene.vintageshop

Хуучны, цор ганц загваруудыг эндээс авах боломжтой. Одоогоор цөөн бараатай ч удахгүй өргөжих байх. 

Хаяг: Сансрын "Баянцээл"-ийн хойно

#2 TAKO vintage retro clothing

70,80,90-д оны хуучин цор ганц загваруудыг Токио хотоос авчирдаг хувцасны дэлгүүр. Голдуу эрэгтэй загварлаг хувцас бий. 

Хаяг: Онлайн дэлгүүр 

#3 Kaktus Zone

Шинэ болон хуучин, эрэгтэй эмэгтэй, хүүхдийн гээд бүхий л загварлаг хувцас энд бий. Хувцсаа үзэнгээ амттай кофе цай ч ууж болох юм. 

Хаяг: Мөнгөн Завьяагаар хойш эргээд байгаа.

#4 Toirogdii

Маш хямд болон үнэтэй брэндийн гээд төрөл бүрийн хувцас, гоёл чимэглэл, гар урлалын эд зүйлс энд бий. 

Хаяг: Хүүхдийн 100, Өгөөжийн замын эсрэг талд 39-р байр

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
3
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.