Хайх зүйлээ бичнэ үү

3 мин

Өнөөдрийн зурвас: Бүүр том алдаа


Амьсгал хураалаа бол эрхэм чанарыг нь хумьдаг ёсон бурангуй яа. Эрүүл, аюулгүй амьдрах Үндсэн хуулийн эрхээс гадна эрхэмсэг орших эрхийг хүмүүнлэг нийгэм олгодог. Харин манай улсын төрийн байгууллагууд амьд болон үхсэн хүмүүсийн эрхэм чанарт зоргоороо халддаг болоод байна. Хамгийн сүүлийн жишээ нь Нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга Б.Бямбадоржийн бодож олсон “сайхан” шалтаг болов. 

Коронавирусийн халдвар авч бие нь муудсан иргэн эмнэлгийн хаалга татсан ч тусламж авч чадалгүй рентген зургаа тэврэн гадаах шатан дээр нь амьсгал хураасан явдлын талаар мэдэгдэхдээ “Тэр 10 хоног архи уусан байсан” гээтэхэв. Ингээд л хэлчихвэл талийгаач өөрөө бүүр том алдаатай, түүний үхэлд өөрийнх нь хариуцдаг эмнэлэг буруугүй, өөрт нь бүр ямар ч хариуцлага тохох ёсгүй болно хэмээн Б.Бямбадорж сэтгэв. Айл болгон шахам арга барсан нэг архичинтай байдаг нь Монгол Улсын гэр бүлүүдийн дотор түгээмэл эмгэнэл мөн. Гэхдээ энэ нь эмнэлгийн энэрэнгүй бус үйлдлийн хар гайгаар өөд болсон хүний араас хэлэх тайлбар огт биш юм. Ажлын тов тодорхой хариуцлага ярихаар архичныг жигшдэг нийтийн жишгийг далимдуулан архиар зулгуйдаад байгаа олохгүй. Тиймээс бид золгүй одох талийгаач нараа “Архичин байсан” гэх таагүй үгсээр үддэггүй хүн ёсны эрхэм учрыг олноороо сахьдаг.   

Талийгаач нар ерөөс бүүр том алдаатай учраас өөрсдийн гэм буруугаас болж үхдэг гэсэн логикийг Монгол Улсын төрийн байгууллагуудын зүгээс байнга зарлан тунхагладаг нь гэм биш зан болон хувирч байна. Үүнд олон нийтийг дасал болгох зөвлөмж мөрдөгдөөд байна уу гэж андуурмаар. Алдаа гаргасан талд хариуцлага нэхэгдэхэд заавал нэг “сайхан” шалтаг олно. Түүнийгээ бахтай нь аргагүй тавлангуй зарлана. Цэргийн албанд амиа алдвал хүүг нь “Ядуу айлд буруу хүмүүжсэн байдалтай ирснийг нь бид богино хугацаанд өв тэгш болгож амжаагүйгээс энэ боллоо” гэнэ. Төв талбайд савтай шатахуун авч очоод өөрийгөө шатаасан залууг “Эхнэр хүүхдээсээ салсан, амьдралын боломжгүйгээсээ эргэж нийлж чадахгүйгээсээ болсон” гэж ядуу зүдүүгээс нь шалтгаан ургуулан оношилно. Аа тийм, зах дээр цомог борлуулахчаан аяддаг гэсэн. Эдгээр мэдээллийг сонсоод хүмүүс “Өө тэгвэл аргагүй шдээ. Үхвэл таарна” гэх ёстой бололтой. Бүүр том алдаа гэж...

Тагнуулын ерөнхий газар бүр аймшигтай харгис. Хар тамхи хэрэглэсэн хэрэгт сэжиглэн нэгэн иргэнийг гүйцэтгэх ажиллагаа явуулан баривчилж байгаа дүрсийг олон нийтийн цахим сүлжээнд байршуулан цацсан нь тухайн дүрсэд бичигдсэнээсээ илүү харгис балмад, эрээ цээргүй явдал болсон. Бүр хөгжим дэвсэн клип болгосныг нь олон нийт дургүйцэж байж хожим устгуулсан билээ. Тэр дүрсэд эх, үр хоёрын таагүй, бүр сөхөж харахын аргагүй нэг л харилцаа гардаг. Зөвтгөх агуулга тэнд үнэндээ байхгүй ээ. Гэвч хар тамхийг жигшүүлэх гэж байгаа нь энэ гээд ганц видеогоор хүмүүсийн амьдралын үнэ цэн, хайр, итгэл, сэтгэлийнх нь бүх зүйлийг түмний өмнө гутааж, хүн болж төрсөн эрхэм оршихуй, жудагт ёс цаашид хэвийн үргэлжлэхэд эмзэг эргүүлэг болгоод хаячихсан юм. 

Олны дундах нийгэмд ямар ч үйл явдал гарч мэднэ. Мэдээлэл хүний эрхийн мэдрэмжтэй байх ёстой. Нэг мэдээллээр нөгөөг үгүйсгэх гэхдээ, бүүр том алдаа, өө сэв хайхдаа хүний эрхийн мэдрэмжээ бүү гээгээрэй. Төрийн байгууллагын дарга л зөвдөж байвал хүн хамаагүй байж болохгүй. Хэвлэлийн редакцид төрийн байгууллагаас мэдээлэл ирэх замд төлөөлөгч нар ажилладаг болсон энэ цагт мэдээ сүржин, чанга байхаас илүүтэй хүний эрхэм чанарыг хүндэтгэх мэдрэмжтэй, юуг хэрхэн мэдээлэх, эс мэдээлэх тухай мэргэжлийн стандарт ойлголтуудыг хэрэгжүүлэхгүй бол бүх талийгаач, эсвэл сэжигтэн алуурчин, архичин, янхан болж дууслаа шүү.

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
2024.03.18
Өнөөдрийн зурвас: Шинель
2
2024.01.10
Өнөөдрийн зурвас: Арван жилийн дараа уулзъя!
3
2023.07.04
Өнөөдрийн зурвас: Ээжид нь чамд өгөх юу ч байхгүй
санал болгох
1
18 цагийн өмнө
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт
2
Уржигдар
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу
3
3 өдрийн өмнө
Яг одоо дэлхий даяар хүмүүсийн үзэж байгаа 8 дуулиантай кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
0
2
0
1
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.