Хайх зүйлээ бичнэ үү

3 мин

Онлайн болзооны үеэр тааралддаг 7 төрлийн хүн + Чи аль нь вэ?


Олон улсын залуусын өдөр тутмын хэрэглээ болсон онлайн болзооны аппликейшнийг сүүлийн жилүүдэд монгол залуус ч багагүй ашиглаж, нэгэнтэйгээ танилцах болжээ. Дэлхий даяар хэрэглэдэг онлайн болзооны цөөнгүй аппликейшн бий. Харин аудиогоор хоорондоо ярилцаж, танилцдаг шинэхэн бүтэцтэй монгол залуусын "Matter Dating" апп-ийг чи сонссон уу? Тэгвэл аль хэдийн залуус ашиглаад, "суурьшаад" авсан уг болзооны аппликейшнээс ямар ямар хүмүүстэй бид таарч болно гээч? 

Тэнд тааралдсан хэд хэдэн төрлийн сонирхолтой онлайн болзоочдыг танилцуулж байна. Чи аль нь вэ? 

Таних түлхүүр үг: Hey, Wyd?, Coffee?, "Би нэг удаа..."

Маш өнгөлөг, загварлаг, төрөл бүрийн зургаар нь түүнийг таньж болно. Зургаа оруулах, өөрийгөө танилцуулахдаа тэд "күүл"-ээ алдана гэж байхгүй. Сонирхолтой яриа дэлгэж, уншсан ном, үзсэн киногоо ярилцахаас ч төвөгшөөнө гэж үгүй. Нэг үгээр дэндүү "күүл"!

Таних түлхүүр үг: (Дэндүү уярам сайхан хоолой)

Хэн нэгний дуу хоолойг сонсох нь зөвхөн чатлахаас илүү амьд харилцааг бий болгодог доо? Харин энэ төрлийн хүмүүстэй ярихад нэг л мэдэхэд чи юуны тухай ярилцаж буйгаа ч мартчихна. Учир нь дэндүү "уянгалаг", эсвэл "баргил" хоолойд нь анхаараад юу ярихаа ч мэдэхгүй, сандарчихна... Гэхдээ байзаарай, дараагийн удаа "Matter Dating" апп-ийг ашиглаж "Happy Hour"-т оролцохдоо юу ярихаа бэлдчихсэн нь дээр шүү. 

Таних түлхүүр үг: "Ккк", "заа", "ккк", "аанха"

Харамсалтай нь чи түүнийг ичиж, улайж, утасны цаана "хэцүүдэж" байгааг харж чадахгүй л болов уу. Харин "..." гэх чат, чимээгүйхэн харилцан яриа, хэзээ хойно нь ирэх асуултын хариу гэхчлэн идэвхгүй байдлаар тэр ичимхий төрхөө илчилчихдэг. Гэхдээ үнэхээр дургүйдээ юу, эсвэл зүгээр л ичимхий нэгэн үү гэдгийг нь чи мэдэлгүй хоцорно. Түүнд боломж олгоод үзвэл цаанаа уян зөөлөн, ухаалаг нэгэн байх вий! 

Таних түлхүүр үг: (Бөөн бөөн лайк, зүрхний эможи)

Хэдхэн чат, дуудлагын араас л тэр чамд "хайр" зарлах болно. Бүр "Хайраа" гэж дуудаж, үерхэхийг ч санал болгож мэднэ. Тэр нэг бол дэндүү романтик нэгэн, эсвэл зүгээр л сэтгэл хөөрлөө дийлээгүй нэгэн. Түүнийг таньж мэдэхийн тулд гярхай асуулт асууж, "Matter Dating" профайлдаа оруулсан мэдээллийг нь нягтлаад аваарай. Дуртай дуугаа "Намайг дагаад цэнгэ" гэсэн байвал яана! 

(Онлайнаар болзохдоо аюулгүй байдлаа бодолцох хэрэгтэй шүү. ЭНЭ нийтлэлийг уншаарай.)

Таних түлхүүр үг: "Bnu?" (шөнийн 3 цагт), "Yu hijin", "Uulzah uu :D"

Тэр чамд өглөө, өдөр, орой бүр "Сайн уу?", "Сайхан амарсан уу?" гэж чат бичихээс гадна шөнө дунд гэнэтхэн чатандаа орж ирээд унтсан эсэхийг чинь шалгаана. Тэгээд зогсохгүй асуултаар булж, өөрийнхөө тухай зохиол бичин явуулж, гэнэтхэн дуудлага хийж ч мэднэ. 

Таних түлхүүр үг: "Nz ni", "Nzdaa", "Шинэ найз"

Нэгэндээ таалагдаж, татагдаж, гэмгүйхэн яриа өрнүүлээд авах ч нэг л өдөр чамд "Nz ni" гэх чат, дуудлага ирэх болно. Тэгээд л дуусаа...  Чи ч бас түүн шиг танилын хүрээгээ нэмэгдүүлж, шинэ хүнтэй танилцахыг хүсвэл тэр чиний хамгийн сайн "танил" байх болно. 

Таних түлхүүр үг: ...

Та хоёр уг нь "урсгалаараа" сайхан л харилцаатай байсан, аудиогоор нэгэнтэйгээ танилцаад л... Гэвч нэг л өдөр... тэр усанд хаясан мэт алга болчихно. Тэгээд үүн шигээ мөн л гэнэтхэн гарч ирэх бөгөөд түүнийг хаана, юу хийгээд завгүй байсныг чи олж мэдэхгүй. Гэхдээ түүнтэй ярилцаад үзвэл цаанаа тун завгүй амьдралтай, адал явдалтай хүн болохыг нь олж мэдэх ч юм билүү? 


Онлайн орчинд амьд харилцаа үүсгэж, нэгнээ танин мэдэж, дуу хоолойг нь сонсон ярилцах асуудал биш болжээ! 

Чи хэн ч байсан онлайн болзооны "Matter" аппликейшн чамд туслах болно. Аудио түргэн болзоонд оролцож, таалагдсан хүнтэйгээ үргэлжлүүлэн харилцах боломжтой, монгол залуусын хөгжүүлсэн "Matter" аппликейшнийг ЭНДЭЭС татаарай.


Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
9 цагийн өмнө
Хүүхэд, залуучуудын театр 27 жилийн дараа дахин нээгдлээ
2
14 цагийн өмнө
Багадаа анзаараагүй ч сэтгэлд гүн шарх үлдээсэн 15 "аймшигт" дурсамж
3
15 цагийн өмнө
Краштайгаа амжилттай чатлахад чинь туслах 6 зөвлөгөө
санал болгох
1
17 цагийн өмнө
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт
2
Уржигдар
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу
3
3 өдрийн өмнө
Яг одоо дэлхий даяар хүмүүсийн үзэж байгаа 8 дуулиантай кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
2
4
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (1)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Ghost 2021.07.22 192.82.66.25

Shuniin 3 tsagt Bnu? gdg bol sad life shu ahahaha

0 Хариулах