Хайх зүйлээ бичнэ үү

1 мин

Хятадын Хенань мужид 1000 жил тохиогоогүй аадар бороо орж, 12 хүн амиа алдаад байна


Хятадын төв хэсгийн Хэнань мужид аадар бороо олон хоног зогсолтгүй орсны улмаас мужийн нийслэл Жэнжоу хот үерийн усанд автаж, 12 хүн амь насаа алдан 100,000 гаруй оршин суугчийг аюулгүй газарт нүүлгэн шилжүүлээд байна. 12 сая хүнтэй Жэнжоу хот нь Шар мөрний эрэг дагуу оршдог ба өнгөрөгч гурван хоногт орсон борооны ус бүтэн жилийн турш унадаг хур тунадастай тэнцжээ. Судлаачид үерийн гамшгийг дэлхийн цаг уурын дулааралтай холбоотой гэж үзэж байна.

Мужийн ихэнх нутгийг хамарсан ширүүн борооны үеэр эрх баригчид автобус болон цахилгаан машины хөдөлгөөнийг хорьсны улмаас олон мянган хүн метрогоор зорчиж байв. Гэтэл тун удалгүй Жэнжоу хотын метро усанд автаж, зорчигчдыг олсоор татан гаргаж буй дүрс бичлэг Хятадын цахим орчинд тархсан байна. Ийнхүү олон нийтийн тээврийн хэрэгсэл ажиллагаагүй болсны улмаас олон мянган хүн байгаа газартаа гацжээ. Эх сурвалжуудын мэдээлснээр өчигдрөөс хойш гэртээ харьж чадалгүй цэцэрлэг дээрээ хонож буй бага насны хүүхдүүд ч олон байна гэжээ. 

ЗурагТайлбар



Аадар бороо орсны улмаас хот даяар цахилгаан тасарч Жэнжоу хотын төв эмнэлэг дэх 10 мянган өвчтөн, түүний дотор 600 гаруй хүндэвтэр өвчтөн олон цагаар эмнэлгийн тусламж авч чадаагүй байна. Борооны ус татарсан ч өнөөдөр өглөө хотын ойролцоох Гоу Жяжу далан нуран унажээ. Хэнань мужийн Луоянь хотод байрлах 150*1300 метрийн хэмжээтэй аварга том далан хэзээ мөдгүй сэтрэх аюул тулгарсан нь албаныхны санааг зовоож байгаа бөгөөд тус газрын ойролцоо цэргүүдийг байрлуулж байнгын хараа хяналтад оруулсан гэж мэдэгджээ. 

Эр сурвалж: CNN, BBC

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
Өчигдөр
“Miss AI” цахим тэмцээн $20000 шагналтай
2
3 өдрийн өмнө
Жирийн элбэнх Япон орныг хоосруулах шахсан түүх
3
4 өдрийн өмнө
Фото: Дубай усанд автлаа
санал болгох
1
4 өдрийн өмнө
Netflix-ийн хамгийн их хандалттай "3 Body Problem" цувралын тухай 8 баримт
2
2024.04.11
Сэтгэл зүйчид хандах цаг нь болжээ гэдгийг батлах 7 шинж тэмдэг
3
2024.04.10
Хүмүүсийн дахиж хэзээ ч үзэхгүй гэж ам тангараг өргөсөн 15 аймшгийн кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
1
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.