UBLife Logo
-

Өглөөний цайгаа уухад тохиромжтой эртэч 6 газар

UBLife
UBLife
Өглөөний цайгаа уухад тохиромжтой эртэч 6 газар

Өглөө эрт гадуур өглөөний цайгаа уух газар олдохгүй үе танд тохиолдож байсан уу? Онгойхыг нь хүлээж цагаа дэмий үрэх үе байсан л биз дээ. Тэгвэл хаана, ямар газар эртлэн онгойж танд өглөөний цайгаар үйлчлэхэд бэлэн байдгийг, өглөөний цайгаа заавал уух ёстой зургаан шалтгаантай хамтатган хүргэж байна.

“The Coffee bean”

Эднийх өглөө 07.30 цагт онгойдог, өглөөний цайны хэд хэдэн сонголттой бөгөөд бүгд цангис жимсний салаттай. Үнэ нь 1500-9600 төгрөгийн хооронд. Өглөөний цэсүүдээс сонговол  кофе нь 2000 төгрөг болж хямдардаг юм байна. Гэхдээ 10.00 цаг хүртэл шүү.

Өглөөний цай тогтмол уудаг хүмүүс эрүүл мэндийн асуудал багатай байдаг гэнэ. Учир нь өглөөний цай инсулиний хэмжээг багасгаж, чихрийн шижинтэй болох магадлалыг бууруулдаг байна. Түүнчлэн таргалалтаас сэргийлэх чухал алхам нь өглөөний цай тогтмол уух юм. 

“Nayra cafe”

Эндээс та “Наяра өглөөний сет”, өглөөний хөнгөн хоолны сет, шарвин гэх гурван багцаас  сонголт хийх боломжтой. Хэрвээ та өглөө хөнгөн сетийг сонгох бол шарсан бэкон гурав, шарсан талх хоёр, чанасан шош, шарсан өндөг, цайны хамт зооглох юм байна. “Nayra” 08.30 цагаас онгойдог.

Өглөөний хоол энергийн түвшинг нэмэгдүүлнэ. Зарим хүмүүс өглөөд хоол идэх сонирхол төрөхгүй байна гэдэг. Гэвч хоосон ходоод хэзээ ч эзэндээ эрч хүч бэлэглэдэггүйг санах хэрэгтэй. Өглөөний цайгаа тогтмол уудаг хүмүүс хичээлдээ сайн байдгийг ч судалгаагаар баталжээ. 

“Broadway”

Энэ газрыг мэдэхгүй хүн байхгүй биз. Өглөөний цэсэнд нь грек салат, холимог жимсний салат, сармистай амталсан талх байдаг байна. Аминдэмээр баялаг жимсний зууш идмээр санагдвал энд ирж болох юм.

Өглөөний хоолны бас нэгэн чухал ач тус нь бодисын солилцоог нэмэгдүүлдэг аж. Таргалалтад ихээр өртсөн хүмүүсийн дийлэнх өглөө цай уудаггүй болохыг судалгаагаар тогтоосон байна.

“Dodo coffee”

Эрт босвол нэгийг дуулна гэдэг шиг эрт босвол нэг кофе үнэгүй авах нь. “Додо кофе” өглөө 07.00 цагаас онгойж 23.00 цаг хүртэл ажилладаг. Өглөөний цайны цаг нь 13.00 хүртэл үргэлжлэх ба хоёр кофе авбал гурав дахийг нь үнэгүй өгдөг. Кофеныхоо хажуугаар мини пицца, броуни, сэндвич, кэйкнүүдээс сонгох боломжтой.

Өглөөний цай тархины үйл ажиллагааг сайжруулна. Өглөөний цайны хамгийн чухал гэж хэлж болохуйц нэг ашиг тус нь энэ. Өглөөд хэрэгтэй шим тэжээлээ авч чадсан хүний тархи сийрэг, илүү эрч хүчтэй байдаг гэнэ. 

“Round table” 

Энд хоёр зүсэм пицца, шинэ ногооны салат, кола, тоэст талх,  найрсаг үйлчилгээ нийлээд  8999 төгрөг.

Өдрийн хоолтой дүйцэхүйц өглөөний цай. Та жин хаяхаар шийдсэн бол таны авах арга хэмжээний нэгдүгээрт өглөөний цай орно. Жин хасахаар шийдсэн хүмүүсийн хоолны дэглэмд өглөөний цай заавал багтсан байдаг гэнэ шүү.

 “Caffe bene”

“Gelato”, “Strawberry”, “Creamcheese waffle” 6900 төгрөг. “Walnut, Plain waffle” 3900 төгрөг. Карамель синнамонтой, сармис бяслагтай талхыг цай, кофетой хослуулж болно. Эднийх өглөө 07.00 цагаас онгойдог.

Өглөөний цай эрүүл хооллолтын үндэс болдог. Зарим хүмүүс өдрийн хоол идээд удаагүй байхад өлсөх мэдрэмж төрлөө гэдэг. Тэгвэл энэ нь буруу хооллолтын нэг илрэл аж. Өглөөний цай уугаагүй атлаа өдрийн хоол идвэл та илүү их өлсөнө. 

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
3
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.