UBLife Logo
Newsfeed

Чшшшш! | Дотно харилцаа өдөөхөд туслах 7 аппликейшн

Чшшшш! | Дотно харилцаа өдөөхөд туслах 7 аппликейшн

Энэхүү нийтлэлийн энэ мөрийг зөвхөн насанд хүрэгчид уншиж байгаа гэж найдаж байна. Учир нь энд яг одоо томчуудад л зориулсан апп тайлбарлах гэж байна. 

1. Dirty Game - Hot Truth or Dare

Dirty Game - Hot Truth or Dare тоглоом нь бидний сайн мэдэх үнэнээ хэл эсвэл шийтгүүл гэдэг тоглоомын арай өөр хувилбар юм. Классик, Романтик, Сээтгэнэх, Дүрд орж тоглох гэх мэт олон үетэй. Асуултууд нь мэдээж том хүний сэдэвтэй, хийх даалгаврууд нь ч мөн ялгаагүй.

2. Kindu

Kindu апп бол хосуудын Tinder л гэсэн үг. Хамтдаа сонирхолтой зүйл туршиж, арай хөгжилтэй болгохыг хүссэн хүмүүст тохирно. Хоёулаа аккаунт нээгээд 100 гаруй санал болгосон "хамтдаа хийж болох томоогүй" зүйлээс сонгож болно. Хэрэв та хоёр нэг зүйлийг хамт сонговол "Match" гэж гарч ирэх бөгөөд нэг нэгнийхээ юу хүсэж байгааг үүгээр дамжуулан мэдэх, шинийг турших боломжтой.

3. OhMiBod

OhMiBod бол хэд хэдэн төрлийн чичирхийлдэг тоглоомонд холбогддог апп юм. Bluetooth ашигладаг бөгөөд хол байгаа хосуудад ч хамтдаа ойр байгаа мэт мэдрэмжийг тоглоомоор дамжуулан авах боломж олгоно. Ашиглахын тулд үүнд таарах чичирхийлдэг тоглоомыг авсан байх шаардлагатай. Мөн 5 төрлийн сонголтоос сонгож болох бөгөөд үүгээр тоглоом янз бүрийн өөр хэмнэлээр ажилладаг байна.

4. Desire

Desire бол хосууд хамтдаа тоглож болох зөндөө тоглоом багтаасан апп. Нэг нэгнээ сорьж, даалгавар өгч, шинэ даалгавар биелүүлэх тусам тоглоом улам сонирхолтой болно. Мөн үүгээр дамжуулан нэгэндээ нууц зурвас илгээж, дурсамжуудаа бичиж авч болох тэмдэглэлийн хэсэг хүртэл бий.

5. iKamasutra

iKamasutra 110 гаруй хамгийн түгээмэл дотно харилцааны шинэ байрлалуудыг санал болгодог гэнэ. Хүч чадал хэр шаардах, ямар мэдрэмж төрүүлэх зэргийг өөрөө сонгоод, сонголтуудаас өөрт таалагдсаныг турших боломжтой. Энэ хэдий төлбөртэй апп боловч туршаад үзэх боломжтой үнэгүй хувилбар нь мөн байгаа.

6. Pleasure Machine

Pleasure Machine бол эргүүлэх товчин дээр дарахад хийх янз бүрийн сонирхолтой зүйлийг санал болгодог апп юм. Эхний хүрдийг эргүүлэхэд биеийн аль нэг хэсэг сонгогдоно. Дараагийн хүрдийг эргүүлэхэд хийх боломжтой зүйлс гарч ирнэ. Үнсэх, массаж хийж өгөх эсвэл гижигдэх гэх мэтээр. 

7. Honi

Honi-д дээр дурдсан бараг бүх зүйл байгаа. Тоглоом тоглож, даалгавар биелүүлж, хоорондоо асуулт асуун ярилцах боломж олгож, байрлал санал болгож мөн зөвлөгөө хүртэл авч болдог. Хамгийн сонирхолтой нь тус апп үнэгүй татагдах боломжтойгоор байрлаж байна.

Эх сурвалж: mashable.com 

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
3
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.