Хайх зүйлээ бичнэ үү

2 мин

Уйтай намрыг даван гарахад туслах 4 зөвлөгөө


Бүх зүйл цаг хугацааны жамаараа ирж буцахыг таниулах шиг намрын улирал айлчлан ирлээ. Цаг агаар хэм хэмээр хүйтэрч, өдөр богиносож шөнө уртсан, амьтад урт удаан өвлийн ичээндээ бэлтгэнэ. Энэ цагаар байгаль дэлхий хүрмээ сольж хүйтэн зэврүүнд бэлтгэдэг шиг бидний зүрх сэтгэл, бие физиологи хүртэл ямар нэгэн зүйлд бэлдэх шиг. Уйтай намрыг даван гарахад туслах зөвлөгөөг хүргэж байна. 

    Баяртай гэж хэлэх

Баяртай гэх тоолонд "Сайн уу?" гэж хэлэх шинэ нөхцөл үүсдэг. Баяртай цэцэгсээ, сайн уу намрын шаргал навчис аа. Баяртай цэцгэн хээтэй бошинз минь, сайн уу дулаахан, зөөлхөн хүрэм минь. Баяртай найз нөхдийн наргиант өдрүүд, сайн уу дотоод хүн минь. 

Хичээл сургууль эхлэхтэй зэрэгцэн бид хол явах найз нөхдөө үдэж үлддэг. Хэн нэгнийг үдэх тоолонд сэтгэл үл ялиг хөндүүрлэж, хол байхад санан дурсах хүн амьдралд байдгийг анзаарна. Аав ээж, гэр орноо орхин алс холыг зорихдоо бид хагацлын утга учир, хамгаас хайртай хүмүүсийнхээ үнэ цэнг ухаардаг. Иймээс намар чамд талархах. Бидэнд хэрхэн "баяртай" гэж хэлэхийг зааж, үдэх, угтах ертөнцийн жамд бэлтгэн байдагт баярлах.

    Сайн унтаж амрах

Намрын улиралд нарны илч холдсоноор бидний нойрны хэмнэл алдагддаг. Харвардын анагаах ухааны сургуулийн судалгаагаар хүмүүс аравдугаар сард жирийн үеэс 2.7 цагаар илүү шөнийн нойр авдаг гэжээ. Үүнийг "hypersomnia" гэж нэрлэх буюу нойргүйдлийн эсрэг үзэгдэл юм. 

Хүний биед нарны гэрэл дутагдсанаар тархинд ирэх энергийн хэмжээ багасч, нойрны чанар алдагдах тул илүү их унтаж амрах шаардлага үүсдэг байна. Тиймээс сайн унтаж, эрч хүчээ нөхөх цаг энэ улиралд тохиодог.

"Намрын гайхамшиг" Кай Хигашияма

    Сэтгэл санаагаа дэмжих

Сэтгэл зовних эмгэгтэй хүмүүсийн нөхцөл байдал намрын улиралд хүндэрдэг болохыг судлаачид өгүүлдэг. Улирал солигдох үеэр идэвхждэг сэтгэл хямралын эмгэг ч гэж (SAD - Seasonal Affective Disorder) бий. Энэ нь гадаа сэрүү орохтой зэрэг зуны араас санаашран, хөнгөн гуниг төрж, бүүдгэр зэврүүн өдрүүдэд эмзэг мэдрэмтгий болох зэрэг шинжээр бидэнд илэрдэг.  Намрын улиралд ажил сургууль эхэлж, ачаалал нэмэгдэх тул өөрийгөө хэт их хүчилж, шахаж шавдуулахгүй тайван амгалан байгаарай. 

    Эрүүл мэнддээ анхаарах

Хувьслын хуулийн дагуу өвлийн улирал ойртмогц хоол хүнс хомстох тул хүний бие махбод цаанаасаа их хэмжээний шим тэжээл нөөцөлж эхэлдэг. Энэ үеэр бид өөх тос, нүүрс ус зэрэг өндөр илчлэгтэй бүтээгдэхүүн хэрэглэх хандлагатай байдаг аж. Байгал дэлхийдээ зохицон амьдарч, сэрүүний улирал эхлэхтэй зэрэг илчлэг, шим тэжээлтэй, эрүүл хоол хүнс хэрэглэж, намар өвлийг өнтэй давахдаа бэлдээрэй. 



Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.03.30
Fla ээлжит нэгэн “дисс” дуугаа цацлаа
холбоотой мэдээ
1
Уржигдар
Хачигны тухай таны мэдэхгүй 8 баримт
2
2024.04.10
Муурны дургүйг хүргэдэг 9 зүйл
3
2024.04.09
Эрдэмтэд 2028 он гэхэд арслан зааныг дахин амилуулна гэв
санал болгох
1
Уржигдар
Netflix-ийн хамгийн их хандалттай "3 Body Problem" цувралын тухай 8 баримт
2
2024.04.11
Сэтгэл зүйчид хандах цаг нь болжээ гэдгийг батлах 7 шинж тэмдэг
3
2024.04.10
Хүмүүсийн дахиж хэзээ ч үзэхгүй гэж ам тангараг өргөсөн 15 аймшгийн кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.