UBLife Logo
Newsfeed

2021 оны "Шилдэг минимал гэрэл зураг" тэмцээний ялагчид тодорлоо

Г.Сүрэн
Г.Сүрэн
2021 оны "Шилдэг минимал гэрэл зураг" тэмцээний ялагчид тодорлоо

Олон улсын гэрэл зурагчдын шилдэг минимал бүтээлийг шалгаруулдаг "Minimal Photography Awards" тэмцээний энэ оны шагналын эзэд тодорчээ. Гэрэл зургийн 12 төрлөөр явагддаг уг тэмцээний төрөл тус бүрийн ялагчийн бүтээлийг хүргэж байна. 

#1 "Абстракт" төрлийн шилдэг гэрэл зураг:

Румын улсын гэрэл зурагчин Даниел Дэнцеску - "Дуу чимээ" 

""Хором мөч бүр ондоо тул яг таг ижил зүйлс байдаггүй. Буй бүхэн хормын дотор замхран алга болдог ч гэрэл зурагт буулгаснаар тухайн цаг мөч мөнхөд оршино"  - Австралийн гэрэл зурагчин Майкл Кенна

#2 "Агаарт дүрслэл" төрлийн шилдэг гэрэл зураг:

Австралийн гэрэл зурагчин Брэд Воллс - "Усан сангийн дээгүүр" 

#3 "Архитектор" төрлийн шилдэг гэрэл зураг:

Канадын гэрэл зурагчин Сандра Хербер - "Хойд Дакотагийн өвөл" 

#4-5 "Концепт" болон "Дүрслэх урлаг" төрлийн шилдэг гэрэл зураг: 

Австралийн гэрэл зурагчин Аллен Коппе - "Чиглэлийн дагуу"

#6 "Байгалийн дүрслэл" төрлийн шилдэг гэрэл зураг: 

 Италийн гэрэл зурагчин Росарио Цивелло - "Хайрцаг дахь мод" 

#7 "Алслал" төрлийн шилдэг гэрэл зураг:

АНУ-ын гэрэл зурагчин Вера Конли - "Дохио"

#8 "Шөнийн" төрлийн шилдэг гэрэл зураг:

Болгарын гэрэл зурагчин Михаил Минков - "Тусгал"

#9 "Нээлттэй" төрлийн шилдэг гэрэл зураг:

Английн гэрэл зурагчин Лиз Баркер - "Эгэл тусгалын нууц"

#10 "Тодруулалт" төрлийн шилдэг гэрэл зураг:

Канадын гэрэл зурагчин Франциско Рикельме-Монтесинос - "Toronto 100Variety"

#11 "Хөрөг" төрлийн шилдэг гэрэл зураг:

ОХУ-ын гэрэл зурагчин Жорж Майер - "Анима"

#12 "Гудамжны" төрлийн шилдэг гэрэл зураг:

Шведийн гэрэл зурагчин Жонас Далстрем - "07:27:47"

Уг тэмцээнд олон улсын гэрэл зурагчид оролцох бүрэн боломжтой бөгөөд шилдэг бүтээлийн эздэд 2,000 ам.доллар олгож, жил тутмын сэтгүүл, үзэсгэлэнд оролцох эрх бэлэглэдэг аж. 

Эх сурвалж: minimalistphotographyawards.com

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
1
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.