Өнгөрсөн долоо хоног, энэ долоо хоногийн эхний хагаст ихэнх нутгаар бороотой, уулархаг газраар нойтон цас орж, сэрүүхэн байсан бол ирэх долоо хоногт намрын налгар өдрүүд эргэн ирэх нь ээ.
ЦУОШГ-аас гаргасан ирэх долоо хоногийн цаг агаарын мэдээнд дурдсанаар Улаанбаатар хотод солигдмол үүлтэй 22-23 градусын дулаан өдрүүд үргэлжилнэ. Бусад нутгаар ч агаарын температур тогтвортой, дулаан байх ажээ. Хүйтэн сэрүүн унахаас урьтаж намрын налгар өдрүүдийг мэдрээрэй.