Хайх зүйлээ бичнэ үү

2 мин

Яг одоо "Netflix"-ээс үзэж болох даралт ихэсгэм 10 аймшгийн кино


Нар жаргаж харанхуй болжээ. Одоо л аймшгийн кино үзэх цаг шүү дээ. Энэ кинонуудыг эхнээс нь сонирхоод үзээрэй гэж зөвлөх байна.

1. The Old Ways

Сүүлийн үед нэлээн од болж, интернэтэд яригдаад байгаа кино. 2020 онд хийгдсэн бөгөөд саяхан Netflix-д нэмэгдсэн байгаа. Төгсгөл нь их сонирхолтой гэх юм билээ.

2. Shutter

Энэ киног үзсэнийхээ дараа та зураг авахаас, даруулсан зургаа харахаас ч нэг хэсэгтээ айх болно. Гол нь 8 сарын 31 дуусаад л энэ кино дахиж Netflix дээр гарахгүй тул амжиж үзээрэй.

3. As Above So Below

Алхимийн тухай сонирхдог хүмүүст нэлээн таалагдана даа. Тэр нэг нүх рүү орсон цагаас эхлээд л зүгээр л самуурна.

4. Deliver Us From Devil

"The Exorcism of Emily Rose" болон "Sinister" зэрэг киноны найруулагчийн бүтээл. Тэгээд л ойлгоход болно доо.

5. Veronica

Бодит явдлаас сэдэвлэсэн гэдэг юм билээ. Бас л зэвүүн хэсгүүд ихтэй кино шүү. 

Бодит Вероникагийн хэргийн газар очсон цагдаа нар зүгээр л шоконд орсон гэдэг.

6. The Exorcist

Хүмүүс зүрхний шигдээс болсон, үзэж байгаа хүмүүс нь татаж унасан, бөөлжсөн гээд ярих юм бол зөндөө л юм байна. Бас нэг жүжигчин нь үхэхэд бүр ч их шуугиан дэгдэж байлаа. Үзэж амжаагүй бол үзэх л хэрэгтэй.

7. Aterrados

Би лав дахиж үзэхгүй л гэж бодсон. Эхлээд удаагүй байхдаа л тэр 00-ийн өрөөнд юу болсныг харсан цагаасаа нэг л үзмээргүй санагдаж байлаа. Эвгүй эвгүй.

8. The Call

Сүүлийн үед үзсэн кинонуудаас сэтгэлд маш тод үлдсэн эвгүй кино. Хэн нэгэнд тусалмааргүй ч юм шиг, ер нь утсанд дуудлага ирэхээс ч эвгүй санагдана.

9. Under The Shadow

Нэг их сүртэй аймаар юм гарахгүй мөртлөө л айгаад, түгшээд үздэг кино байдаг даа? Яг л тийм.

10. The Exorcism of Emily Rose

Зүгээр л энэ гол дүрийн эмэгтэйн жүжиглэлтэд алга таших хэрэгтэй. Жинхэнээсээ л чөтгөрт эзэмдүүлсэн хүн ийм байдаг байх гэмээр санагдана. Эвгүй, сэтгэлд сэвтэй үзэгдэл ихтэй, удтал санаанаас гарахгүй. Үзэхгүй 5,10 жил болсон ч дараа нь харахад бие арзайна. Учир нь надад яг тэгж санагдсан.

Мөн л бодит явдлаас сэдэвлэн бүтээсэн.


Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.03.30
Fla ээлжит нэгэн “дисс” дуугаа цацлаа
холбоотой мэдээ
1
1 цагийн өмнө
Болзоо нь илрээд удалгүй салсан алдарт хосууд
2
4 цагийн өмнө
“Үхэж дууссан” Шон Бин 65 нас хүрлээ
3
Өчигдөр
Netflix-ийн хамгийн их хандалттай "3 Body Problem" цувралын тухай 8 баримт
санал болгох
1
Өчигдөр
Netflix-ийн хамгийн их хандалттай "3 Body Problem" цувралын тухай 8 баримт
2
2024.04.11
Сэтгэл зүйчид хандах цаг нь болжээ гэдгийг батлах 7 шинж тэмдэг
3
2024.04.10
Хүмүүсийн дахиж хэзээ ч үзэхгүй гэж ам тангараг өргөсөн 15 аймшгийн кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.