Хайх зүйлээ бичнэ үү

1 мин

Матрикс цувралын шинэ ангийн трейлер өнөөдөр цацагдана


1999 оноос гарч эхэлсэн уран зөгнөлт цувралын шинэ анги болох “The Matrix: Resurrection” кино ирэх 12-р сарын 22-нд нээлтээ хийхээр төлөвлөжээ. 18 жилийн дараа эргэн ирж буй тус цуврал нь бүрэн хэмжээний трейлерээ цацах хугацааг нэгэн сонирхолтой вэбсайтаар дамжуулан мэдэгджээ.

Үзэгчид  WhatIsTheMatrix вэб сайтаар зочилсноор киноны гол зангилаа болох цэнхэр болон улаан өнгийн эмнээс сонголтоо хийж үр дүнтэй нь танилцах боломжтой аж. “The Matrix” кинон дээр улаан эм Неог сулладаг бол цэнхэр эм түүнийг хуурамч ертөнцөд гацааж орхидог билээ. Киноны уран бүтээлчид энэ санаанд тулгуурлан шинэ ангийг хүлээж буй үзэгчдэд хоёр сонголт бэлджээ. Тус вэб сайтад нэвтрэн сонголтоо хийснээр:

Улаан эмийг сонгоход хар ногоон зураглалууд эрээлжилж “Аль нь жинхэнэ болохыг харуулах цаг ирсэн. Яг одоо “...” цаг болж байгаа ч энэ нь худлаа ч байж болно. Өнөөдөр чиний үлдсэн амьдралын эхний өдөр байж болох ч чи үүний төлөө тэмцэх хэрэгтэй” гэх дуу хоолой сонсогдоно.

Цэнхэр эмийг сонгоход “Яаж энд ирснээ санаж байна уу? Та бодит байдлыг хуурмаг байдлаас ялгах чадвараа алджээ. Яг одоо, энд байгаа бүхэн л жинхэнэ. Бусад нь зүгээр л оюун ухааны чинь тоглоом. Уран сэтгэмж бидэнд аюул учруулах үед л асуудал үүсдэг. Бид хэнийг ч өвтгөхийг хүсэхгүй байгаа биз дээ, тийм үү?” гэх дуу хоолой сонсогдоно.

Энэ бүгдийн дараа Матрикс цувралын дөрөвдөгүүр ангийн трейлер есдүгээр сарын 9-нд буюу өнөөдөр цацагдана гэх бичиг харагдах аж. Та шинэ ангийн трейлерийг цацагдсан даруй дараах Youtube хаягаас үзэх боломжтой:



Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.03.30
Fla ээлжит нэгэн “дисс” дуугаа цацлаа
холбоотой мэдээ
1
3 цагийн өмнө
“Oldboy” кино олон ангит цуврал болно
2
Өчигдөр
iPhone 15 Pro утсан дээр тоглож болох 7 "гал гал" тоглоом
3
Өчигдөр
Болзоо нь илрээд удалгүй салсан алдарт хосууд
санал болгох
1
3 өдрийн өмнө
Netflix-ийн хамгийн их хандалттай "3 Body Problem" цувралын тухай 8 баримт
2
2024.04.11
Сэтгэл зүйчид хандах цаг нь болжээ гэдгийг батлах 7 шинж тэмдэг
3
2024.04.10
Хүмүүсийн дахиж хэзээ ч үзэхгүй гэж ам тангараг өргөсөн 15 аймшгийн кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (1)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зочин 2021.09.17 103.136.254.38

John Wick is gonna enter Matrix Universe and kill machines with a pencil, a fucking pencil.

0 Хариулах