Хайх зүйлээ бичнэ үү

4 мин

СУДАЛГАА: Теле хичээлийн үр дүнгээс онцлох 7 ТООН ҮЗҮҮЛЭЛТ


Цар тахлын улмаас ерөнхий боловсролын сургуулийн сурагчид бүтэн нэг хичээлийн жилтэй тэнцэх хугацаанд теле болон цахим хэлбэрээр суралцлаа. ЮНЕСКО-оос гаргасан мэдээллээр дэлхийн 30 орон ерөнхий боловсролын сургалтыг бүрэн, 70 орон хэсэгчлэн түр зогсоосноос нийт сурагчдын гуравны хоёр  нь буюу нэг тэрбум сурагч сурлагын хоцрогдолд орж, бага ангийн 100 сая хүүхэд уншиж, бичиж чадахгүй байгааг онцолжээ. Боловсролын салбарын энэ үзэгдлийг олон улсад дан ганц сурлагын хоцрогдол бус сэтгэл санааны хямрал давхацсан “нэгэн үеийнхний сүйрэл” хэмээн тодорхойлж байна.

Тэгвэл урьдчилан төлөвлөгдөөгүй, урт хугацааны зайн сургалт Монгол Улсад хэрхэн хэрэгжиж, ямар үр дүнд хүрсэн тухай ТББ, БШУЯ, НҮБ-ын сангаас “Хүүхдийн нийгэм, сэтгэл зүйн асуудал, эрсдэлийг илрүүлэх судалгаа" явуулж тайлан гаргажээ. Эндээс онцлох тоон үзүүлэлтүүдийг хүргэж байна.


Теле хичээлд хамрагдсан байдал:
Онцгой байдлын үеийн теле хичээл, түүний үр дүн судалгаагаар  өнгөрсөн хагас жилийн хугацаанд сурагчдын 21 хувь нь ямар нэгэн шалтгаанаар теле хичээл үзээгүй байна. Техник, технологийн болон гэр бүлийн ялгаатай орчинд сурагчид зайнаас суралцах хэлбэрт шилжсэн нь тэгш бус байдлыг улам бүр нэмэгдүүлжээ.

Сурлагын хоцрогдол:
Нийт 1140 багшаас асуулгын судалгаа авахад 92,5 хувь нь сурлагын хоцрогдлыг 40-50 хувьтай гэж үзжээ. Бага ангийн унших чадварын үнэлгээний урьдчилсан дүнгээр 1-2 дугаар ангийн сурагчдын ойлгож унших түвшин ердөө 27 хувьтай байна.

Сурагчдын бие дааж суралцах чадвар:
Бүх нийтийн боловсролын төлөө ТББ-аас хийсэн судалгаагаар сурагчдын 12 хувь нь л бие даан суралцах арга барилыг сайн эзэмшсэн гэж гарчээ. Энэ үзүүлэлт сурагчид зайны сургалтын үеэр сурах арга барил, сургалт хүлээн авах нөхцөл боломжийн хувьд бэлэн байгаагүйг харуулж байна.

Сурагчдын сэтгэл зүй:
Сурагчид хичээл, сурлагын хоцрогдолд орсноос гадна нийгэм-сэтгэл зүйн хувьд хүнд байгааг судалгаагаар илрүүлжээ. Тухайлбал, сурагчдын 76,8 хувь нь сэтгэл зовнилтой байна гэсэн бөгөөд 6-13 насны сурагчдад стресс, бухимдал хэвийн үзүүлэлтээс өндөр гарчээ. Сурагчдын дийлэнх нь цар тахал, хичээлийн хоцрогдол, хичээл эхлэхэд шалгалт өгөх, сургууль дээрээ эргэн очихдоо зожиг болсон байхаас сэтгэл зовниж буй гэдгээ хэлсэн байна.

Сурагчдын бие физиологи:

Сургалт түр зогссон хугацаанд бага ангийн сурагчдын 44,4 хувь, дунд ангийн сурагчдын 13,2 хувь, ахлах ангийн сурагчдын 17,4 хувь нь хөдөлгөөний дутагдалд орсон. Бага ангийн сурагчдын 6,7 хувь, дунд ангийн сурагчдын 14,2 хувь, ахлах ангийн сурагчдын 16,3 хувь нь жин их нэмсэн. Дунд (38.7%) болон ахлах (44,6%) ангийн сурагчдын нойрны дэглэм алдагдаж, гурван хүүхэд тутмын нэгийнх нь цагийн зохицуулалт эмх замбараагүй болсон гэсэн үр дүн гарчээ.

Багш нарын ачаалал:

Багш нарын 77,3 хувь нь ажлын ачаалал өмнөхөөс ихэссэн гэж үзжээ. Хичээл заах гол үүрэг нь теле хичээлийг бататган заах, даалгавар шалгах үүргээр солигдож үүн дээр нэмэгдэн сурагчидтай холбогдох, эцэг эхчүүдтэй харилцах, удирдлагад ажлаа тайлагнах зэргээр ачаалал нэмэгджээ. Мөн тэдэнд “цахим хичээл бэлдэх”-тэй холбоотой гарын авлага, сургалтын материал, зааварчилгаа, арга зүйн сургалт орсон гэж судалгаанд оролцсон багш нарын ердөө 20 хувь нь хариулжээ.  Судалгаанд оролцогчдын 41,3 хувь нь цахим зайн сургалтын материалыг бие даан шинээр бэлтгэжээ. Багш нарын 80 орчим хувь нь гэрээс ажиллахад хүндрэлтэй байсан гэж хариулагсдын  76,1 хувь нь эмэгтэй багш нар байжээ. Энэ нь тэднийг  гэрийн ажлаа багшлах ажилтай хослуулахад хүндрэлтэй байсныг харуулж байна.
Цар тахлын үеийн эцэг эхийн нөхцөл байдал:

Судалгаанд хамрагдсан багш нарын 80-90 хувь нь хөл хорионы үед хүүхдэдээ цаг зарцуулах, цахим орчинд ажиллах, техник технологийн чадвар эцэг эх, асран хамгаалагчдад хангалтгүй байсан гэж үзжээ. Багш нарын 45,3 хувь нь зайны сургалтын үеэр эцэг эх, асран хамгаалагчид хүүхдэдээ “бага зэрэг” тусалсан, 12 хувь нь “огт туслаагүй” буюу багш нарын 58 орчим хувь нь эцэг эхчүүдийн оролцоонд сэтгэл хангалуун бус байна.

Хамгийн их уншилттай
1
2024.03.17
“Монгол түйрэн” маргааш ирнэ гэж БНСУ-д анхааруулав
2
2024.03.09
Миягино дэвжээг хаах шийдвэр гарчээ
3
2024.03.11
“Оскар”-ын түүхэн дэх 13 эвгүй явдал
холбоотой мэдээ
1
11 цагийн өмнө
Элсэлтийн ерөнхий шалгалтад хэрхэн өндөр оноо авах вэ?
2
14 цагийн өмнө
Олны өмнө ярихдаа “мартагдамгүй” байхад туслах 8 зөвлөгөө
3
Уржигдар
ХААН Банк “Цалинтай дадлагын хөтөлбөр”-өө 6 дахь жилдээ зарлаж байна
санал болгох
1
10 цагийн өмнө
Таны ордыг илэрхийлэх кинонууд: Melancholia, Suspiria, Bande à Part
2
11 цагийн өмнө
Өнөө цагийн сэтгэл татам жүжигчдийн нэг Сидней Свинигийн тухай 19 баримт
3
15 цагийн өмнө
Рөүзийг амьд үлдээсэн Титаникийн "хаалга" 718,750 доллараар зарагджээ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
1
1
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (1)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Nomin 2023.05.03 202.66.60.186

Goy sudalgaa bna, ghdee bibliography, reference ni bnuu? Nariin orj harj unshij blhoor.

0 Хариулах