Хайх зүйлээ бичнэ үү

1 мин

Хойд Солонгос 2022 оны өвлийн олимпоос хасагдлаа


2018 оны Пёнчаны өвлийн олимпод 10 тамирчинтайгаар оролцож байсан Хойд Солонгос Токиогийн зуны олимпод нэг ч тамирчин илгээгээгүйн улмаас 2022 оны Бээжингийн өвлийн олимпод оролцох эрхгүй болжээ.

Олон улсын олимпын хорооны ерөнхийлөгч Томас Бах “Тэд Олимпын наадмын үндсэн дүрмийг зөрчиж оролцох үүргээ биелүүлээгүй” хэмээн мэдэгджээ. Гэсэн ч Хойд Солонгосын олимпын эрх авсан тамирчид удахгүй батлагдах журмын дагуу бие даан олимпод оролцох эрхтэй болж магадгүй байна.

Өнгөрсөн дөрөвдүгээр сард Хойд Солонгосын эрх баригчид цар тахлын аюулаас тамирчдаа хамгаалахын тулд Токиогийн олимпод багаа илгээхгүй гэж мэдэгдсэн юм. Томас Бах Хойд Солонгост тавьсан олимпын хоригийг  2022 оноос дахин сунгаж магадгүй гэжээ

2010 оны Ванкуверын өвлийн олимпод Хойд Солонгосоос хоёр тамирчин оролцож байсан бол 2014 оны Сочигийн өвлийн олимпод нэг ч тамирчин оролцоогүй байна.

2018 оны өвлийн олимпын үеэр Хойд Солонгосын удирдагч Ким Жон Уны эгч Ким Ё Жон
Швейцарийн ерөнхийлөгч Ален Берсеттэй гар барьж байна.

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
4 өдрийн өмнө
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
19 цагийн өмнө
“Miss AI” цахим тэмцээн $20000 шагналтай
2
Уржигдар
Жирийн элбэнх Япон орныг хоосруулах шахсан түүх
3
3 өдрийн өмнө
Фото: Дубай усанд автлаа
санал болгох
1
3 өдрийн өмнө
Netflix-ийн хамгийн их хандалттай "3 Body Problem" цувралын тухай 8 баримт
2
2024.04.11
Сэтгэл зүйчид хандах цаг нь болжээ гэдгийг батлах 7 шинж тэмдэг
3
2024.04.10
Хүмүүсийн дахиж хэзээ ч үзэхгүй гэж ам тангараг өргөсөн 15 аймшгийн кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
0
0
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.