UBLife Logo
Newsfeed

"Хакухо М.Даваажаргал зодог тайллаа" буюу түүний тухай 8 БАРИМТ

Ub.life
Ub.life
"Хакухо М.Даваажаргал зодог тайллаа" буюу түүний тухай 8 БАРИМТ

Сумогийн их аварга Хакухо М.Даваажаргал өнөөдөр зодог тайлж буй тухай Японы албан хэвлэлүүд мэдээллээ. Хакухо М.Даваажаргал баруун өвдөгний бэртэл болон коронавирусийн халдвар авсны улмаас зургаан тэмцээнийг алгасан, өнгөрсөн долдугаар сард Нагояагийн тэмцээнд ялалт байгуулсан ч бэртэл нь сэдэрсэн тул ийнхүү зодог тайлахаар шийджээ. 

#1 Сумогийн их аварга Мөнхбатын Даваажаргал 1985 оны гуравдугаар сарын 11-нд төрсөн. 192 см өндөр, 158 кг жинтэй.

#2 Тэр 2000 онд буюу 15 настайдаа анх Японд очиж, 2001 оноос барилдаж эхэлжээ. 

#3 М.Даваажаргал 22 насандаа Монголын хоёр дахь, гадаадын дөрөв дэх ёкозүна болж байв.

#4 1000 жилийн түүхтэй сумо бөхөд 30-аас дээш түрүүлсэн 2 аварга байдаг бол 45 түрүүлж, 45 удаа эзэн хааны цомыг авсан цор ганц бөх байдаг. Тэр нь мэдээж Хакухо М.Даваажаргал.

#5  Хакухо өнгөрсөн хугацаанд нийт 1187 ялалт байгуулжээ.

#6 Хакухо 2019 онд Японы иргэншил авч нэрээ Хакухо Шо болгожээ. Ингэснээр тэрээр зодог тайлсныхаа дараа дэвжээ эзэмших боломжтой болсон юм. 

Өмнө нь Ёкозүна цолтой гадны иргэн болох Акебоно болон Мусашимару нар иргэншлээ сольж өөр өөрсдийн нэрээр дэвжээ нээж байв. 

#7 Түүний аав Жигжидийн Мөнхбат нь Монгол үндэсний бөхийн дархан аварга, Монгол улсын хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин, олимпын мөнгөн медальт бөх юм.

Хакухо М.Даваажаргал "45 дахь цомоо тэнгэрт хальсан аавдаа зориуллаа" хэмээж байв. 

#8 Хакухо нь 2007 онд гурван жил үерхсэн Япон улсын загвар өмсөгч Сайоко Вадатай хуримласан бөгөөд тэд одоо дөрвөн хүүхэдтэй. 

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
1
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.