Хайх зүйлээ бичнэ үү

2 мин

Ковидыг эмчлэх уудаг эм найдлага төрүүлж байна


Сиэттл хотод амьдардаг 44 настай Миранда Келли өнгөрсөн зургаадугаар сард ковидын халдвар авчээ. Сувилагчийн туслахаар ажилладаг тэрбээр чихрийн шижин, цусны даралт ихсэх өвчтэй тул халдвар авснаа мэдмэгцээ ихэд айсан гэнэ. Удалгүй түүний нөхөр 46 настай Жо мөн халдвар авсныг мэдээд хос хоёр таван хүүхдэдээ ихэд санаа зовж байснаа ярьсан байна. 

Тэднийг халдвар аваад удаагүй байхад хорт хавдрын судалгааны Fred Hutch төвд хийгдэх ковидын эмчилгээний клиник туршилтанд хамрагдахыг санал болгож, тэд ч зөвшөөрчээ. Ингээд тэд дөрвөн эмийг өдөрт хоёр удаа ууж эхэлснээс хойш долоо хоногийн дотор шинж тэмдгүүд арилан, биеийн байдал дээрдэж, 14 хоногийн дараа гэхэд бүрэн эдгэрчээ. 

Келлигийн гэр бүлийн оролцсон клиник туршилт бол ковидын халдварыг эрт үед нь оношилж, шинж тэмдэг илрэхээс урьтаж уудаг эм юм байна. Хойд Каролинагийн Их Сургуулийн вирус судлаач Тимоти Шихан "Вирусийн эсрэг уудаг эм нь ковидын шинж тэмдгийн үргэлжлэх хугацааг богиносгоод зогсохгүй, өвчтөний ойр орчимд байгаа хүмүүст халдвар дамжихаас сэргийлэх чадвартай" гэж ярьжээ. 

Вирусийн эсрэг эмийг анагаахын шинжлэх ухаанд өргөнөөр ашигладаг бөгөөд гепатит С, ХДХВ зэрэг вирусийн гаралтай өвчний эсрэг ууж хэрэглэдэг эм түгээмэл болсон билээ. Одоогийн байдлаар ковидыг эмчлэх гурван төрлийн уудаг эмийн клиник туршилт явагдаж байгаа бөгөөд өвөл гэхэд эхний үр дүн гарч эхэлнэ гэж Харшил, халдварт өвчин судлалын үндэсний хүрээлэнгийн ДОХ-ын хэлтсийн захирал Карл Диффенбах ярьжээ. 

Тодруулбал, Merck & Co болон Ridgeback Biotherapeutics -ийн хамтран хөгжүүлж буй молнупиравир эм, Pfizer компанийн PF-07321332 эм, гурав дахь нь Roche болон Atea Pharmaceuticals-ийн AT-527 эм юм. Merck компанийн хувьд 2021 оны эцэс гэхэд 10 сая гаруй курс эмчилгээний эм үйлдвэрлэх боломжтой гэсэн бол Pfizer болон Atea компани энэ талаар хараахан мэдэгдэл гаргаагүй байгаа юм. 

Хэрэв үр дүнтэй байж чадвал аль ч эмд яаралтай горимоор хэрэглэх зөвшөөрөл олгож болно гэж Диффенбах нэмж хэлжээ. 

Эх сурвалж: CNN

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.03.30
Fla ээлжит нэгэн “дисс” дуугаа цацлаа
холбоотой мэдээ
1
14 цагийн өмнө
Ким Жон Уныг Монголд урилаа
2
Уржигдар
Хиагтад Б.Ринченгийн хөшөөг босголоо
3
Уржигдар
Монголын үзэсгэлэнт бүсгүй Японы гал сөнөөгч болов
санал болгох
1
2024.04.11
Сэтгэл зүйчид хандах цаг нь болжээ гэдгийг батлах 7 шинж тэмдэг
2
2024.04.10
Хүмүүсийн дахиж хэзээ ч үзэхгүй гэж ам тангараг өргөсөн 15 аймшгийн кино
3
2024.04.10
Таныг хувь тавилан гэж байдагт итгүүлэх 16 зурагт хайрын түүх

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
1
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.