Хайх зүйлээ бичнэ үү

3 мин

Өнөөдрийн зурвас: Сүйт бүсгүйн аав


Эр хүний хамгийн хайр татам дүр - аав. Эрчүүд аавын үүргээ гүйцэтгэж байхдаа л хамгийн ойлгогдом харагддаг. Охинтой аавууд бүр онцгой. Охиноо хөтлөхөөс илүүтэй өөрөө дөрлөгдчихсөн, хааш явна гэнэ тийш нь дагачихсан л явдаг. Эцэг хүн охинтой болохоороо бяцхан хөвгүүн болж, супер баатрын ёсоор хамгаалж, бас охины хүслээр хүүхэлдэй шиг хөөрхөн эгдүүтэй охин болон хувирах учиртай. 

Охинд заах биш, охиноосоо дуулгавартай суралцдаг том хүн бол аавууд л юм. Үс гэзэг буржийлгаж, уруул хумс будаж, даашинзны өнгө донж тааруулах авъяас нь гэнэт тодорно. Орой гэртээ ороход нөхөр тань эрт харьсан хэрнээ цай хоол ч үгүй, нүүрээ оодчихсон, алчуур зүүсгэлээр өвч гоёчихсон хаалга онгойлговол цочоод яах вэ дээ. Охины үдэшлэгт лусын дагина, үзэсгэлэнт гүнж хэрэг болжээ гэсэн үг. Зарим аав эхнэрээсээ эерч чадаагүйгээ охинтой болсон хойноо л нэг юм ойлгох ч бий. Эмэгтэй хүн юунд баярладаг, юу тэднийг жаргалтай болгож байгааг охиноосоо илүү тод харна. Бас ямар үед санаа нь зовниж, ааш нь хөдөлдөг вэ гэдгийг охиноо аргадаж байхдаа л тэд ойлгодог юм шиг. Охиноосоо ээжийнх нь мөрөөдлийг олж, эхнэрийнхээ бага насыг нөхөн хайрлахад суралцдаг юм шиг. Тэр бас охиноосоо өөрийнхөө ээжийг, эмээгээ ч олж уярна.  

Охин нас биед хүрэхэд аав нь дуу дуулиант залуусын ертөнцөд бараа болон дагаад, харуулдаад явмаар байвч охин юунд зөвшөөрөх билээ. Яагаад утсаар олон ярьдгийг нь ч ойлгохгүй шүү дээ. Үүрээ орхин нисэх цаг сүйт бүсгүйд ирэхэд ээжээс илүү аав хүний сэтгэл хамгийн их догдолдог. Яагаад гэвэл тэр залуу эр хүнийг мэднэ. Охиныг нь бэрээ болгохоор гуйж ирэх хадам талаас буцаагаад “харах нүдний цөцгий шигээ хайрлаж энхрийлж явахыг” гуйх хүн аав. 

Хурим болж хамаг амьтан найрлан цэнгэн байхад сүйт бүсгүйн аав гэж нэг харахад инээгээд байгаа ч юм шиг, нөгөө харах нь ээ мэлмэрүүлэхийн өмнөх эгшин тулсан ч юм шиг өвөрмөц царайтай хүн. “Хуримаар хоёулаа бүжиглэнэ” гэж аав охин хоёр хэчнээн жил ярьлаа даа. Энэ мөчийг төсөөлөн хэчнээн жил бүжиглэлээ дээ. Тэр тоолон ээж нь ямар их хөөрлөө дөө. Мөч нь ирэхэд аав амьдралынхаа хамгийн сайхан бүсгүйтэй, хамгийн том хайраа илэрхийлэн бүжиглэж байна. Чанга хөгжмийн оронд өөдөсхөн охины жингэнэсэн инээд аавынх нь чихэнд сонсогдож, өхөөрдөм он жилүүд нүднийх нь өмнө жирэлзэж байгаа. Энэ хурим, энэ бүжгийн гол дүр одоо сүйт бүсгүйн аав. Нэгэн цагт яг ийм охинд дурлан гараас нь атгаснаас хойш энэ хүртэл амьдарсны баталгаа. Илүү амин, илүү төрөлх сэтгэлд ууссан охинтойгоо бүжиглэж байгаа эр хүн. Хамгийн хайр татам дүр-сүйт бүсгүйтэй бүжиглэж байгаа аав. 

Хамгийн их уншилттай
1
2024.03.17
“Монгол түйрэн” маргааш ирнэ гэж БНСУ-д анхааруулав
2
2024.03.09
Миягино дэвжээг хаах шийдвэр гарчээ
3
2024.03.11
“Оскар”-ын түүхэн дэх 13 эвгүй явдал
холбоотой мэдээ
1
2024.03.18
Өнөөдрийн зурвас: Шинель
2
2024.01.10
Өнөөдрийн зурвас: Арван жилийн дараа уулзъя!
3
2023.07.04
Өнөөдрийн зурвас: Ээжид нь чамд өгөх юу ч байхгүй
санал болгох
1
20 цагийн өмнө
Таны ордыг илэрхийлэх кинонууд: Melancholia, Suspiria, Bande à Part
2
22 цагийн өмнө
Өнөө цагийн сэтгэл татам жүжигчдийн нэг Сидней Свинигийн тухай 19 баримт
3
Өчигдөр
Рөүзийг амьд үлдээсэн Титаникийн "хаалга" 718,750 доллараар зарагджээ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
5
1
2
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.