Дэлхий дахиныг байлдан дагуулж буй к-поп урлагийн тухай бид юуг мэдэх хэрэгтэй вэ?
#1 Хамгийн анхны к-поп цомог 1925 онд хийгдсэн Пак Чэ Сеон, Ли Рю Сэк нарын хамтарсан “This Tumultuous Time” юм. Харин орчин үеийн К-попын үндэс суурийг тавьсан хамтлаг бол 1992 онд байгуулагдсан "Seo Taiji and Boys".

"Seo Taiji and Boys" хамтлагийн анхны 3 цомог нь дэлхий даяар 1.6 сая гаруй хувь борлогдон дээд амжилт тогтоож байсан бөгөөд анхны "I Know" нь хит болж байв. Харин анхны "айдол" болсон к-поп хамтлагийг H.O.T гэж үздэг аж.
#2 Дэлхийн шилдгийн шилдэг цомог - "Love Yourself: Tear"

Billboard хөгжмийн жагсаалтын 1-т бичигдэн, олон сараар тэргүүлсэн анхны к-поп цомог бол BTS хамтлагийн "Love Yourself: Tear" юм.

#3 Өмнөд Солонгост очиж буй 13 жуулчин тутмын 1 нь зөвхөн BTS-тэй холбоотой байдаг.

BTS хамтлаг ганцаараа л гэхэд жил бүр 3.6 тэрбум ам.долларын ашиг орлогыг улсдаа оруулдаг гэнэ. Үүнд зөвхөн цомгийн борлуулалтаас гадна, мерчендайз бүтээгдэхүүн, хувцас загвар, тоглолт, зар сурталчилгаа зэрэг багтана. Хэрэв цаашдаа ч энэ хэвээр алдар нэрээ хадгалсаар байвал ирэх 10 жилийн хугацаанд 37 тэрбум ам.долларыг улсдаа авчрах болно. Хамтлагийн нийт хөрөнгө 50 сая ам.доллар.
#4 Psy-ийн "Gangnam Style" нь Youtube сүлжээнд 1 тэрбум хандалт авсан анхны к-поп артистын уран бүтээл.

Харин одоогоор 4,207,925,740 хандалттай байна.
#5 Өмнөд Солонгост жил бүр 100 хамтлаг дебют хийдэг.
Харамсалтай нь, тэдгээрийн ердөө 5 хувь нь амжилт олдог гэнэ. Хамтлаг дуучид дебют хийхээс нааш цалин, урамшуулал авахгүй бөгөөд хугацаанаасаа өмнө "болих" шийдвэр гаргавал бүх төлбөрийг нөхөн төлөх ёстой.

#6 К-поп айдол бэлтгэх дундаж зардал 3 сая ам.доллар.
Охид, хөвгүүдийг 10-15 наснаас нь эхлэн бэлтгэдэг бөгөөд дуу хөгжим, бүжиг, гадаад хэл зэрэг к-поп айдол болоход хэрэгтэй бүх чадваруудыг дээрх зардлаар сургадаг байна.

#7 2018 онд дэлхий даяар хамгийн их борлогдсон 3 цомгийн 2 нь BTS хамтлагийнх.
Тус хамтлагийн "Love Yourself: Tear" цомог урьдчилсан захиалгаар л гэхэд 6 өдрийн дотор 1.44 сая хувь борлогдсон бол "Love Yourself: Her", "Love Yourself: Answer" зэрэг цомгууд нь ч дэлхийг байлдан дагуулан 2018 оныг BTS-ийн дангааршлын үе хэмээж байв.

#8 К-поп ертөнцийн бүх цаг үеийн хамгийн өндөр борлуулалттай хамтлагууд:

#9 К-поп ертөнцөд 77 мянга гаруй хүн ажилладаг.

#10 Шүтэн биширдэг хамтлаг, дуучдаа нууцаар дагах тусгай такси Өмнөд Солонгост байдаг.
"Sasaeng taxi” гэх уг такси нь өдрийн 600 орчим ам.доллараар ажилладаг бөгөөд нэг өдрийн турш шүтэн биширдэг айдолоо даган явахад нь тусалдаг гэнэ.

#11 Blackpink хамтлагийн Лиза инстаграмдаа хамгийн олон дагагчтай к-поп артист юм.

Тэр одоогоор 62.2 сая дагагчтай бол хамтлагийнх нь хаяг 42 сая, BTS хамтлагийн хаяг 50.3 сая дагагчтай.
#12 Бүх артистууд шалгаруулалтаас төрөөгүй.
К-поп шалгаруулалт маш олон үе шаттай бөгөөд дэлхийн өнцөг булан бүрээс шинэ оддыг нээн төрүүлдгээрээ алдартай. Тэгвэл бүх артистууд өөрсдийн саналаар шалгаруулалтад ордоггүй аж. Жишээ нь, SHINee хамтлагийн Минхотой цанын баазад таарсан SM энтертайнментийн менежер санал тавьж, нэг цаг гаруй "ятгасны" үр дүнд зөвшөөрч байжээ. Мөн EXO-К хамтлагийн Сеун гудамжны хоолны газар догбуги идэж байхад нь ойролцоо явсан менежер санал тавьсан гэдэг.

#13 Дэлхийн хамгийн хүчирхэг шүтэн бишрэгчид - ARMY
BTS хамтлаг олон улсын 136.4 сая гаруй шүтэн бишрэгчтэй гэх тооцоолол бий. Үүнээс хамгийн их буюу 21 хувийг нь Филиппин улсын шүтэн бишрэгчид эзэлдэг бол удаагаар нь Өмнөд Солонгос, Тайланд, Энэтхэг, Вьетнам, Индонез, Малайз, Бразил, АНУ, Тайван, Мексик улс жагсана.

Эх сурвалж: Statista.com, allpop.com, koreaboo.com