Хайх зүйлээ бичнэ үү

6 мин

Хүмүүст гүн айдас үлдээж, хар дарахад хүргэсэн 33 аймшгийн кино


1. Puppet Master (1989)

"Би маш жаахан байхдаа үзэж байсан. Хүүхэлдэйтэй болохоор хөөрхөн кино байх гэж бодож байсан юм. Энэ киног үзсэнээс хойш би одоо хүртэл хар дардаг хэвээрээ."

-Чипотле Дакс 

2. The Orphanage (2007)

"Нэг эмэгтэй машинд дайруулж, нүүр ам нь аймшигтай болдог хэсэг байдаг юм. Гэхдээ энэ киноны төгсгөлтэй бол харьцуулах юмгүй. Би хэдэн цагийн турш айдсаа дарж, унтахын тулд хөөрхөн нохойнуудын бичлэг үзэж байсан. "

3. Don’t Be Afraid of the Dark (2010)

"Маш олон хүн энэ киноны дахин хийгдсэн хувилбарыг тэнэг гэж боддог. Гэхдээ би насанд хүрсэн үедээ энэ киног хэдэн жилийн өмнө үзэж байсан. Гэхдээ одоо болтол тэр жижигхэн зүйлс гараад ирэх вий гэж үхтлээ айдаг."

4. Baskin (2015)

"Нэг л удаа үзээд, дахиад хэзээ ч үзмээргүй санагдсан цор ганц аймшгийн кино энэ. АНУ-д нээлтээ хийсэн анхны Турк кино. Үзэж байх хугацаандаа би огт үзэх ёсгүй зүйлээ үзээд байгаа мэт санагдаж байсан. Заримдаа ч би энэ киноны тухай өөрийн эрхгүй бодчихсон байдаг. Сүртэй сонсогдож магадгүй л дээ. Гэхдээ энэ кино ямар нэг байдлаар миний зүрх сэтгэлийг өвтгөсөн. Маш олон цус нөжтэй, шулам чөтгөртэй кино үзэж байсан ч энэ л хамгийн аймшигтай нь байсан."

5. Creep (2014)

"Нэг залуугийн киног хийж өгөх ажилтай болсон зураглаачийн тухай юм. Энэ киноны юу ч намайг айлгаагүй. Харин зүгээр л маш эвгүй байсан. Сцен болгон нь намайг сандаргаж, тун хэцүү мэдрэмж төрүүлж байсан. Дараа нь унтахын тулд 'The Office' цувралыг үзэх хэрэгтэй болсон."

6. Atrocious (2010)

"Испанийн аймшгийн кино л доо. Яг л бодит мэт хийгдсэн. Би уг нь алиалагчаас л айдаг боловч энэ кино намайг уйлуулж, хар дарахад хүргэсэн."

7. Eden Lake (2008)

"Энэ кинонд гардаг хүүхдүүд үнэхээр хэрцгий бас хэтэрхий үнэмшилтэй байсан. Таньж мэдэхгүй сууринд аав ээжүүд нь бүгд маш их хамгаалдаг тийм хүүхдүүдийн бай болсон танихгүй хүн байна гэдэг үнэхээр аймаар. Маш удаан хугацаанд энэ кино намайг тавгүйтүүлсэн."

8. The Woman in Black (2012)

"Энэ кино намайг үнэхээр баллаж хаясан. Би сэрээд л түүнийг хаа сайгүй харж байсан. Бараг 7 хоног үргэлжилсэн байх."

9. The Fourth Kind (2009)

"Кинонд гардаг 'жинхэнэ бичлэг' нь намайг үнэхээр айлгаж, тэр үедээ би ганцаараа унтаж чадахгүйд хүрч, найз залуу минь хамт үлдэж байсан. Дахиж үзнэ гэж боддог ч үгүй."

10. Terrifier (2016)

"Энэ киног дуусгах гэж бараг л 5 удаа оролдсон байх."

11. Holidays (2016)

"Богинохон аймшгийн түүхүүдээс бүрдсэн кино юм. Тус бүр нь ямар нэг баярын тухай гардаг. Гэгээн Патрикын өдрийн тухай гардаг хэсэгт би үнэхээр айж бүр уйлж, нуугдсан. Би аймшгийн кинонд маш дуртай, намайг айлгах тун хэцүү. Гэхдээ л тэр хэсэг миний хувьд айдсыг шинэ түвшинд аваачсан."

12. Burnt Offerings (1976)

"Энэ бол хүмүүсийн огт дуулж байгаагүй 70-аад оны кино. Нэгэн гэр бүл том сууцыг зуны турш хөлсөлж, тэр үед янз бүрийн юм болж байгаа тухай гардаг юм. Үнэхээр амьдралын чинь мартагдахгүй."

13. Funny Games (1997)

"Ийм жагсаалтад энэ кино дурдагдахгүй өнгөрнө гэж байхгүй. Найзтайгаа цуг би ориг хувилбарыг нь үзэж байсан. Би бараг л бөөлжих шахаж, найз минь шууд унтраасан."

14. John Carpenter's Prince of Darkness (1987)

"Энэ киноны дараа толинд харах гэж нэлээн юм болно."

15. The Cell (2000)

"Зарим хүмүүс энэ киног аймшгийн төрөл гэж үздэггүй ч... энэ үнэхээр эвгүй кино."

16. Rec (2007)

"Би уг нь аймшгийн кинонд дуртай ч үүний дараа өрөөний хамтрагч, найз залуу хоёроо орхиод шууд гэртээ харьж, аав ээж дээрээ очиж хоносон."

17. Phantasm (1979)

"8 настай байхдаа үзсэн. Аав ээж минь аймшгийн кинонд маш дуртай байсан болохоор би өөр кинонууд ч үзсэн байсан л даа. Гэхдээ энэ л намайг хар дарахад хүргэсэн."

18. A Quiet Place (2018)

"Би аймшгийн киног давгүй үзчихдэг. Гэхдээ ямар ч шалтгаангүй, би зүгээр л энэ киноны дараа 3 хоног сүнсэнд даруулсан."

19. Fire in the Sky (1993)

"Энэ кино намайг бараг л сэтгэл зүйч рүү явуулах шахсан. Би юуны тухай гэдгийг нь мэдэхгүй үзсэн. Дараа нь би харь гарагийн хүмүүсээс үхтлээ айдаг болсон. Бараг л зүрхний шигдээс болсон."

20. Candyman (1992)

"Миний үзсэн анхны аймшгийн кино. Найзтайгаа хонож байсан юм л даа. Гэхдээ бид 2 огт унтаж чадаагүй. Бүр сарын турш толинд харж чадахгүй байсан."

21. Creepshow 2 (1987)

"Жаахан байхдаа үүнийг үзэхэд 'Дөхүүлж өгсөнд баярлалаа, хатагтай' гэдэг хэсэгт би маш их айж байсан. Аав ээж минь надаар тоглоод тэр үгийг хэлээд хөөж, айлгадаг байсан юм. Одоо би гуч гарсан ч ээж минь хааяа дахиж түүнийгээ хийж, одоо хүртэл би айдаг."

22. Begotten (1990)

"Scary Stories to Tell in the Dark номтой ерөнхийдөө төстэй. Тэр болгон нь амь ороод гараад ирчихсэн юм шиг л."

23. The Perfection (2018)

"Өнгөрсөн шөнө үзсэн юм л даа. Хэрэв байдаг л нэгэн хэвийн киноноос залхаж байвал үзэхийг санал болгож байна. Үнэхээр тухгүй болгоно."

24. Grave Encounters (2011)

"Манай дүү бид хоёр нэг орой зурагтаар гарч байхад нь үзсэн юм. Шөнийн 1 цаг болж байсан. Би хэд хэдэн удаа цочиж, дэвхцээд авсан. Бид маш их айж, гэнэт дүү минь намайг харанхуйд орхиод өрөөндөө орчихсон. Би бараг нар мандтал хүүхэлдэйн киноны суваг үзсэн. Маргааш нь дүү, ээж хоёр хажууд байхад л би унтсан."

25. Event Horizon (1997)

"Яриад байх юмгүй. Зүгээр л тэр чигтээ бүтэхгүй эвгүй кино."

26. Darkness Falls (2003)

"Багадаа үзэж байлаа. Одоо би шөнө гэрлээ асааж унтдаг насан хүрсэн эр. Баярлалаа аав аа."

27. White Noise (2005)

"Майкл Китоны тоглосон энэ кино маш сайн, бас маш эвгүй. Хүмүүс сайн мэдэхгүй байх. Санал болгомоор байна."

28. Evil Dead (2013)

"Энэ киноны шинэ хувилбарыг би анх үзэхдээ дуусгаж чадаагүй. Дахиж эхлүүлээд үзэж дуусгах зориг олж авахын тулд бүтэн жил болсон."

29. Jacob's Ladder (1990)

"Хэн нэгэн энд байна уу" гэдэг хэсэг намайг суудлаасаа унатал айлгасан. Бас хар дарахад хүргэсэн. Тэр хэсэг үнэхээр эвгүй.

30. The Exorcist (1973)

"Энэ киноны анхны хувилбар уг жагсаалтад заавал байх хэрэгтэй."

31. Sinister (2012)

"Гэр бүлүүд алуулж буй маш эвгүй, аймшигтай хэсгүүд гардаг. Бодоход ч аймшигтай санагддаг."

32. The Hills Have Eyes (2006)

"Тэр тусмаа дахин шинэчлэж гаргасныг нь би хэзээ ч үзэхгүй."

33. The Human Centipede (2009)

"Хамгийн том ҮГҮЙ. Зүгээр трейлер нь л надад хар дарсан зүүд бэлэглэнэ."

Хамгийн их уншилттай
1
2021.09.24
"Squid Game" кинотой холбоотой хамгийн хөгжилтэй 16 пост
2
2021.09.28
"Squid Game" киноны жүжигчин И Жон-жэгийн тухай 14 сонирхолтой баримт
3
2021.09.28
Габби Петитод юу тохиолдов? | Түүний хэргээс суралцах хортой харилцааны тухай 10 зүйл
холбоотой мэдээ
1
2 цагийн өмнө
Марвелын шинэ зургаан киноны нээлт хойшилж, хоёр киноны хугацаа тодорхойгүй боллоо
2
2 цагийн өмнө
Өнөөдөр "Squid Game"-ийн жүжигчин У Ён-сугийн төрсөн өдөр буюу түүний тухай 5 баримт
3
4 цагийн өмнө
Таныг гарцаагүй уйлуулах, сэтгэл хөндөм 11 солонгос кино
санал болгох
1
1 цагийн өмнө
Уйлангаа инээмээр санагдуулах шинэ MacBook Pro-той холбоотой 11 МИЙМ
2
2 цагийн өмнө
Марвелын шинэ зургаан киноны нээлт хойшилж, хоёр киноны хугацаа тодорхойгүй боллоо
3
2 цагийн өмнө
Өнөөдөр "Squid Game"-ийн жүжигчин У Ён-сугийн төрсөн өдөр буюу түүний тухай 5 баримт

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
0
0
0
2
0
0
1

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.