Хайх зүйлээ бичнэ үү

3 мин

Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн тухай нийгмийн хандлагыг өөрчилсөн 7 КИНО


Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүст ээлтэй, илүү тэгш хүртээмжтэй нийгмийг уриалсан “Бэрх биш ээлтэй” аян үргэлжилж байна. Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газар, “Брэйнсторм” ХХК хамтран хэрэгжүүлж буй уг шинэлэг санаачлага бүхий аяны хүрээнд тулгарч буй бэрхшээлүүдийг арилгах, багасгах, хөгжлийн бэрхшээлтэй хүнд ээлтэй нийгмийг бүрдүүлэх нөлөөллийн ажлуудыг хийж буй. 

Ub.life сайт уг аянд нэгдэн энэ удаагийн нийтлэлээрээ хөгжлийн бэрхшээлийн тухай эгэл энгийнээр өгүүлж, нийгэмд тогтсон хэвшмэл хандлага ойлголтыг өөрчлөн, урам зориг, итгэл найдвар, халуун дулаан мэдрэмж төрүүлэх шилдэг долоон кино бүтээлийг онцлон хүргэж байна. Аяны тухай дэлгэрэнгүй мэдээллийг эндээс  аваарай. Бид хамтдаа илүү ээлтэй нийгмийг бүтээж чадна! 


#1 Finding Dory (2016)

Найруулагч: Эндрю Стэнтон

Хөгжилтэй, цайлган, өөрийнхөөрөө зантай Дори яах аргагүй "хайр" юм. Богино хугацааны ой санамжаа алдах эмгэгтэй Дори гэр бүлийнхээ тухай дурсамжаа санаснаар тэднийг эрэн хайх аяллаа эхлүүлнэ. Бид бүгд өөр. Немо богино сэрвээтэй бол Хэнк наймаалж тэмтрүүлгүй гэхчлэн хүн бүхэн ижилхэн байх албагүй ч, нэгэндээ сайхан сэтгэлээр хандаж, хамтдаа аз жаргалтай байж болохыг тус анимейшн өгүүлнэ. 

#2 The Theory of Everything (2014) 

Найруулагч: Жеймс Марш

Онолын физикийн салбарын суут эрдэмтэн, “Цаг хугацааны товч түүх” тэргүүтэй нөлөө бүхий бүтээлээрээ хүн төрөлхтний шинжлэх ухааны түүхэнд үнэлж баршгүй хувь нэмэр оруулсан Стивен Хокинг 21 насандаа саа өвчин туссанаас насан туршдаа тэргэнцэрт суун, компьютер программаар бусадтай харилцах болжээ. Жүжигчин Эдди Редмэйн түүний дүрийг бүтээсэн бөгөөд уг дүрээрээ 2015 онд Оскарын шагнал хүртсэн удаатай.

#3 Blind (2011) 

Найруулагч: Ан Сан Хун

Цагдаагийн академид амжилттай суралцаж байсан Су-А нэг л өдөр авто осолд орж, харааны бэрхшээлтэй болно. Үүнийхээ улмаас цагдаагийн карьераа орхисон ч Су-А бусад мэдрэмжээрээ гэмт хэргийг үнэн бодитой илрүүлнэ. Хараагүй гэх шалтгаанаар түүнийг цагдаагийнхан үл тоох ч удалгүй үнэхээр үнэн зөвөөр гэмт хэрэг илрүүлсэн болох нь илчлэгдэнэ. Харахын тулд заавал "хараа" хэрэггүйг уг бүтээл ойлгуулах болно. 

#4 Wonder (2017)

Найруулагч: Стивен Чбоски

Төрөхийн хүндрэлийн улмаас 27 мэс ажилбар даван гарч, харах, сонсох, ярих чадвартай ч "нүд халтирам" төрхтэй болсон Огги хүүгийн тухай өгүүлэх халуун дулаан уран бүтээл. Киног амьдралд ойртуулан бодвол бид хөгжлийн бэрхшээлтэй, эсвэл даунтай хүүхдийг тусгай сургуульд сургаж тэднийг улам нийгмээс тусгаарлах хандлага бий. Гэвч үүний улмаас хожим бие хүн болж төлөвшин, нийгмийн харилцаанд оролцох нь хүндрэлтэй болсон байдаг. Энэ чухал сэдвийг сэтгэл хөдлөм түүх, бас өхөөрдөм хүүхдүүдийн харилцаагаар харуулсан үнэхээр "хөөрхөн" кино. 

#5  The Silent Child (2017)

Найруулагч: Крис Овертон

Сонсголын бэрхшээлтэй 4 настай Либби охин болон сонсголын бэрхшээлийн тухай ойлголтгүй гэр бүлийнх нь тухай өгүүлэх Оскарын шагналт богино хэмжээний кино. Гэр бүлдээ өөрийгөө ойлгуулж чадахгүйгээс ганцаардан шаналж байсан Либби охин сургуулийнхаа дохионы хэлтэй багштайгаа нөхөрлөж, түүний тусламжтайгаар гэр бүлдээ өөрийгөө ойлгуулж, улмаар хорвоо ертөнцөд дуу хоолойгоо тодоос тод илэрхийлэхэд суралцана. 20 минут үргэлжлэх уг киног бодит амьдралаас сэдэвлэжээ.

#6 Autism In Love (2019)

Найруулагч: Мэтт Фуллер

Хайрыг олох, хайртай учрахыг хүн бүхэн хүсдэг. Хүн бүхэн! Аутизмтай хэмээн оношлогдсон залуусын үерхэл нөхөрлөл, хайр дурлал, болзооны амьдралыг харуулах сэтгэл хөдлөм, хөгжилтэй, адал явдалтай цуврал бүтээл. Тэд яг чам шиг крашлуулдаг, бас хайрлуулдаг. 

#7 Шат МУСК (2020)

Найруулагч: П.Золжаргал

Дүүгийнхээ үсийг янзлах гайхалтай авьяастай Сонор үсчин болохоор сургалтад явахаар шийднэ. Гэвч түүний өмнө даван гарах ёстой төрөл бүрийн шат тулгарна. Хөгжлийн бэрхшээлтэй залуус өөрсдийн дуу хоолойг нийгэмд хүргэн, оролцон бүтээснээрээ онцлог эл уран бүтээл Америкийн “Cinequest” кино наадамд шалгарчээ. 


Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
3 цагийн өмнө
Гэртээ кино үзээд бэлэг аваарай
2
7 цагийн өмнө
Фото: Пак Бу-гомын Инчон стиль
3
Өчигдөр
Дэвид Бекхэм жүжигчин Марк Уолбергийг шүүхэд өглөө
санал болгох
1
3 цагийн өмнө
Яг одоо дэлхий даяар хүмүүсийн үзэж байгаа 8 дуулиантай кино
2
Өчигдөр
Салалтыг даван туулж буй хүн бүрийн сонсох ёстой 11 хатуу үнэн
3
Өчигдөр
Айлын ганц болон том, дунд, бага хүүхдүүдийн 9 ялгаатай чанар

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
9
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.