Хайх зүйлээ бичнэ үү

2 мин

Бүтээлч продюсерын сургалтын сонгон шалгаруулалтын хугацаа сунгагдлаа


Бүх урлагийн дотроос хамгийн нийлмэл хийгээд агуу нь гэгддэг кино урлаг, энтертайнмент салбарыг мэргэжлийн кино продюсергүйгээр төсөөлшгүй. Кино бүтээх бүтээлч үйл ажиллагааг анхны санаа төдийхнөөс үзэгчдийн хүртээл болгон бүрэн дуусгах хүртэлх бүх үе шатыг эхлүүлэгч бас төгсгөгч кино продюсер болох чин хүсэлтэй хүн бүхэн анхаарлаа хандуулна уу.

Монголын кино институт, IFI Production хамтран Швейцарын хөгжлийн агентлагийн дэмжлэгтэйгээр хэрэгжүүлж буй “Бүтээлч продюсерын сургалт”-д богино болон бүрэн хэмжээний кино төсөл эхлүүлж буй продюсеруудыг бүртгүүлэхийг уриалж байна. Продюсероор ажилладаг болон продюсероор ажиллах сонирхолтой хэн ч болов уг сургалтын сонгон шалгаруулалтад бүртгүүлэх боломжтой юм.

2021 оны 11 сарын 16-20-ны хооронд зохиогдох “Creative Producing Lab” 5 хоногийн сургалтыг Монголын продюсер С.Уран (IFI Production), Францын продюсер Изабель Глашан (Chinese Shadows) нар удирдан багшилна. Уг сургалт нь залуу продюсеруудыг сонгон шалгаруулж ур чадварыг дээшлүүлэх, зохиолч найруулагч нартай ажиллах тал дээр зөвлөх, мэргэжлийн хүрээнд танигдах боломжоор хангах зорилготой юм.

Сургалтад суух продюсеруудыг сонгон шалгаруулах бүртгэлийн хугацаа сунгагдаж 2021 оны 10 сарын 20-ныг хүртэл явагдах ба бүртгэл болон сургалт нь үнэ төлбөргүй.

Сургалтын сонгон шалгаруулалтад бүртгүүлэхэд бүрэн кино төслийн зохиол шаардлагагүй ба зөвхөн цөөн үгээр илэрхийлсэн зохиолын тойм, продюсерын зорилгоо тодорхойлсон цөөн үгтэй тайлбар, продюсерын товч CV л хангалттай юм.

Продюсер өөрийн удирдах нэг төсөлдөө зохиолч эсвэл найруулагчийн аль нэгийг олсон байх шаардлагатай. Гэхдээ бүртгэлийн эцэст шалгарсан төслийн зөвхөн продюсер нь сургалтад хамрагдах аж.

Уг сургалтын эцэст нэг төслийг шалгаруулж Cineplus ХХК-ийн гэрэлтүүлгийн сет түрээсийн эрхийн 4,500,000 төгрөгийн ваучер гардуулах болно.

Сургалтын сонгон шалгаруулалтын удирдамжтай https://mfi.mn/producinglab/ вебсайтаас танилцан бүртгүүлж болох ба бусад мэдээллийг https://www.facebook.com/MongolianFilmInstitute хуудаснаас авах боломжтой.


Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
10 цагийн өмнө
Гэртээ кино үзээд бэлэг аваарай
2
14 цагийн өмнө
Фото: Пак Бу-гомын Инчон стиль
3
Уржигдар
Дэвид Бекхэм жүжигчин Марк Уолбергийг шүүхэд өглөө
санал болгох
1
9 цагийн өмнө
Яг одоо дэлхий даяар хүмүүсийн үзэж байгаа 8 дуулиантай кино
2
Уржигдар
Салалтыг даван туулж буй хүн бүрийн сонсох ёстой 11 хатуу үнэн
3
Уржигдар
Айлын ганц болон том, дунд, бага хүүхдүүдийн 9 ялгаатай чанар

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.