Араб улсад бодит "Squid Game"-ийг зохион байгуулжээ
Netflix-ийн хамгийн өндөр үзэлттэй цувралаар тодорсон "Squid Game" киноны тоглоомуудыг Арабын Нэгдсэн Эмират Улсын Абу-Дабид зохион байгуулжээ. Гэхдээ мэдээж, цус болон аллагагүйгээр.
Тус улсад байдаг Солонгосын соёлын төвөөс энэхүү арга хэмжээг хамтран зохион байгуулсан бөгөөд 10 сарын 12-нд тус бүр нь 15 хүнтэй хоёр багийн тоглоомыг зохион байгуулжээ.
Кинонд гардаг зургаан тоглоомын дөрвийг нь тус арга хэмжээгээр тоглуулсан гэнэ. "Улаан гэрэл, ногоон гэрэл", "Далгона чихэр", "Шилэн бөмбөлөг таалцах", "Олс таталт" болон "Такжи" буюу цаас эргүүлэх зэрэг тоглоомуудыг оролдож үзжээ.
Гэхдээ шагналын эздэд мөнгө бус ногоон өнгийн хослол бэлэглэсэн гэнэ.