Хайх зүйлээ бичнэ үү

2 мин

Өнөөдрийн зурвас: Хамгийн залуу гишүүн


Манай улсын хамгийн алдартай гэр бүлийн том хүү УИХ-ын хамгийн залуу гишүүн болж байна. Хамгийн олон санал авсан гэж Сонгуулийн ерөнхий хороо УИХ-ын даргад нэрийг нь өргөн барив. Тэр ирэх долоо хоногоос хууль баталж эхэлнэ.  

Хүүд титэм амар ирээгүй. Нөхөн сонгууль явуулах, хоёр дахь шат зарлагдах бол энэ гэр бүлд юу ч биш. Энэ байтугай азгүйтэл, доройтлыг амсаж үзсэн айл. Эцгийнх нь санаандгүй ялагдал, өс хонзон, тэмцэл, баривчилгаа, өлсгөлөн, ял, шүүх хурлууд, сонгууль, шил дараалсан ялагдлуудын дараа, үүнээс олон урвалтуудын дараа энэ бүхэн тасралтгүй 12 жил үргэлжилсний эцэст л нэг юм гэр бүлийнхээ нэр төрийг “авран” хүү нь их улс төрд суулаа. Тэр бас эрх баригч намын ажлыг гал тогоондоо зангидаж үзсэн омог цог төгөлдөр ээжийн хүү. Хүү нь тэнд шонхор байх, эсвэл бээрсэн ялаа аятай суух, эсэхийг цаг хугацаа харуулах биз ээ. 

Түүний эцэг Монгол Улсын Ерөнхийлөгч байсан бөгөөд хоёр дахь бүрэн эрхийнхээ төлөө Ерөнхийлөгчийн 2009 оны сонгуульд ялагдсанаар их улс төрөөс шахагдаж байгаагаа мэдсэн. Тийнхүү МАХН-ын нэрийг сэргээн өөр нам байгуулж, МАН-тай нэр төрийн дуэль эхлүүлсэн билээ. Намбарын Энхбаяр сүүлийн 12 жил тууштай зангидсан өс хонзонгийнхоо үрийг хурааж чадлаа. Одоо Н.Энхбаяр “авлигын загалмайлсан эцэг” биш УИХ-ын хамгийн залуу гишүүн Батшугарын алдар суут эцэг боллоо. Түүний эл түүх хожим содноор бичигдэх, тохууд тооцогдох ч магад. Одоохондоо лавтайяа үргэлжилж байна.

Э.Батшугар 34 настай. Эцэг эхийнхээ үгнээс гардаггүй сайн хүү. АНУ-ын Массачусетс мужийн Бэнтлигийн их сургуульд санхүүч, эдийн засагч мэргэжил эзэмшсэн. Өнөө цагт Монголын улс төрд бахдам боловсролын намтар мөнөөсөө мөн. Гэвч тэр эцгийн нэр нөлөөгүй, өнгөрсөн дөрөвдүгээр сард МАН, МАХН нэгдэх үед Н.Энхбаяр, У.Хүрэлсүх хоёрын дунд хийгдсэн тохиролцоогүйгээр УИХ-ын гишүүн болох ямар ч чансаагүй кандидат болохыг Монгол даяараа мэднэ. Н.Энхбаярын 12 жилийн турш уйгагүй явсан тэмцлээс, улайран зүтгэж буйнх нь өмнө эрх баригчид бууж өгсөн. Чингээд иргэд сонгогчид хүртэл ийм л сонголт хийхээс гарцгүй болжээ. Түүнийг Сонгинохайрхан дүүргийн иргэд сонгосон бус, Н.Энхбаярын тэсвэр, тэвчээрийн үр дүнд Э.Батшугар УИХ-ын босгоор омог бардам алхан орлоо.   

Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч Намбарын Энхбаярын хүү Батшугарын цаг эхэллээ. Ерөнхийлөгч асаны хүүхэд гишүүн болсон анхны УИХ энэ боллоо. Өнгөрсөн 12 жилд Н.Энхбаярын гэрт улс төрийн ямар амбийц хурж байсныг харъя. Бас ямар ашиг сонирхол гүйцээх гэж ирснийг нь ажиглая. "Хамгийн залуу" тодотгол гоё. Энэ нас, цаг үеийг тэр өөрийнхөөрөө хэрхэн илэрхийлэх бол?    

Хамгийн их уншилттай
1
2021.11.02
Арваннэгдүгээр сарын чухал өдөр, ХАЙР ДУРЛАЛЫН зурхай
2
2021.11.05
Марк Цукерберг "Мета" гэх өөр компани байдгийг сая л мэджээ
3
2021.11.24
Араас нь 5 жил гүйсэн залуугийн урд сөгдөж "Болиод өгөөч" хэмээн гуйжээ
холбоотой мэдээ
1
18 цагийн өмнө
Өнөөдрийн зурвас: Дооёогийн "стриптиз"
2
2021.11.15
Өнөөдрийн зурвас: Хандаа эгч
3
2021.10.29
Өнөөдрийн зурвас: Мангас шиг хот мину
санал болгох
1
18 цагийн өмнө
Дэлхийн шилдэг технологийн компаниудыг удирдаж буй 8 ЭНЭТХЭГ CEO
2
18 цагийн өмнө
Таны сэтгэлийг онгойтол уйлуулж, навс эморуулах 10 кино
3
22 цагийн өмнө
Энэ өвөл аялах хамгийн АЮУЛГҮЙ болон АЮУЛТАЙ орнуудыг нэрлэлээ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
0
0
0
0
1
1
12

Сэтгэгдэл бичих (3)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

юм унш 2021.10.26 66.181.186.50

эхнийх нь Отгонбилэгийн хүү эхнэр 2 шүү. битгий худлаа юм бич.

0 Хариулах


zochin 2021.10.20 27.123.214.2

tanai site-g arai ch iim zolbin gej bodsongui yvjee.

0 Хариулах


Ligden 2021.10.18 103.26.193.48

Zzailaa

0 Хариулах