Хайх зүйлээ бичнэ үү

2 мин

Таныг гарцаагүй уйлуулах, сэтгэл хөндөм 11 солонгос кино


Тааварлашгүй үйл явдал, гэнэтийн эргэлт, сэтгэл хөдөлгөм дүрүүдтэй хамгийн шилдэг 11 солонгос нэг ангит киног хүргэж байна. Эдгээрийг үзээд та гарцаагүй уйлах болно. 

#1 The Way Home (2002)

Хотод өссөн ач хүү, тосгоны эмээ хоёрын хөгжилтэй, дулаахан, сэтгэл хөдөлгөм түүх.

#2 Wedding Dress (2010)

Ганц бие ээж Ко Вун хорт хавдартай гэдгээ мэдсэнээр есөн настай охиноо ганцаараа амьдрахад нь бэлтгэнэ. Хуримын даашинзыг нь урлаж, ээжгүйгээр хэрхэн амьдрах тухай зааж өгнө ... бодоход л уйлмаар байгаа биз? 

#3 Lump of Sugar (2006)

Хайртай морио гарцаагүй байдлаар өөр эзэнд өгсөн охин хоёр жилийн дараа ахин учирна. Хамгийн сайн найзтайгаа тэр тэмцээнд орж "гайхамшиг"-ийг бүтээх болно.  

#4 Along With the Gods: The Two Worlds (2017)

Нас барсны дараах амьдралыг харуулах уран зөгнөл бүтээл. Хайр, харуусал, дурсамж, гэмшил, уй гунигийг тань сануулж халуун дулаан болон цэл хүйтэн мэдрэмжийг нэгэн зэрэг төрүүлэх болно.

#5 The Classic (2003)

Ээжийнхээ залуу үеийн өдрийн тэмдэглэлийг олсон бүсгүй зүрх зүсэм, догдлом, ганцаардан шаналмаар атлаа дулаахан дурсамжаар аялна. 

#6 Hello Ghost (2010)

Магадгүй таныг хамгийн их уйлуулах кино... Хэрэв та хараахан үзээгүй бол ямар нэгэн "спойлер"-гүйгээр шууд үзээрэй. Үзсэний дараа халуун дулаан мэдрэмж төрж, магадгүй хорвоог харах өнцөг тань өөрчлөгдсөн байх вий.

#7 A Moment to Remember (2004)

Хайртай хүн тань бага багаар ой санамжаа алдсаар байвал та яах вэ? Хайр, харуусал, дурсамж, цаг хугацааны үнэ цэнийг мэдрүүлэх романтик төрлийн уран сайхны кино.

#8 Miracle in Cell No. 7 (2013)

6 настай охины аав хилс хэргээр шоронд орно. Гэвч тэр нөхдийн хамтаар долдугаар өрөөнд гайхамшгийг бүтээх болно.

#9 Late Blossom (2016)

Зуны эгэл нэгэн өдөр 70 орчим насны эр өдрийн хоолоо цүнхлэн уул өөд гарах аж... Нас өндөр хосын гайхалтай хайрын түүхийг уг бүтээл өгүүлнэ. 

#10 Silenced (2011)

Сонсголын бэрхшээлтэй хүүхдүүдийн тусгай сургуульд үйлдэгдэж буй муу муухай, аймшигтай үйл хэргүүдийг олж мэдсэн Ганг Ин Хо гэх залуу тэдний төлөө бүх хүчээрээ тэмцэхээр шийднэ. 

#11 Hope (2013)

2008 онд болсон бодит үйл явдлаас сэдэвлэсэн сэтгэл эмзэглүүлэн цочроом бүтээл. Бэлгийн хүчирхийлийн аймшигт явдлыг туулсан гэр бүл хайрын хүчээр итгэл найдварыг бүтээнэ... 


Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
17 цагийн өмнө
Кайли Женнер жүжигчин Тимоти Шаламегээс жирэмсэн болсон гэх цуурхал гарчээ
2
21 цагийн өмнө
tvN-ий түүхэн дэх хамгийн өндөр хандалттай 15 драм
3
Уржигдар
Гэртээ кино үзээд бэлэг аваарай
санал болгох
1
21 цагийн өмнө
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу
2
Уржигдар
Яг одоо дэлхий даяар хүмүүсийн үзэж байгаа 8 дуулиантай кино
3
3 өдрийн өмнө
Салалтыг даван туулж буй хүн бүрийн сонсох ёстой 11 хатуу үнэн

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
2
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.