Хайх зүйлээ бичнэ үү

2 мин

Өнөөдөр "Squid Game"-ийн жүжигчин У Ён-сугийн төрсөн өдөр буюу түүний тухай 5 баримт


Дэлхийд ашиг орлого, нэр хүнд, хандалтаараа тэргүүлж буй "Squid Game" киноны жүжигчин, 001 дугаартай тоглогчийн дүрийг бүтээдэг У Ён-сугийн төрсөн өдөр өнөөдөр тохиож байна. Түүний тухай баримтуудыг хүлээн авна уу.


1. 1944 оны 10 сарын 19-нд тэрээр Өмнөд Солонгос улсад мэндэлжээ.

2. Тэрээр жүжигчин төдийгүй зохиолч гэнэ.

3. Spring, Summer, Fall, Winter... and Spring (2003), A Little Monk (2002), The Happenings (1998), The Soul Guardians (1998), The Great Queen Seondeok (2009), The Return of iljimae (2009), God of War (2012) зэрэг бүтээлүүдэд тоглож байжээ.

4. Anna's Will (1975), Seashore Village (1965) кинонуудын зохиолчоор ажиллаж байсан.

5. Тэр хувийн сургуульд суралцаж, коллежид элсэж байсан ч нэрийг нь хүмүүст зарлаагүй байдаг. 

6. Тэрээр хувийн амьдралаа тун ч их нууцалдаг бөгөөд эхнэр хүүхдүүдийнх нь тухай мэдээлэл ч хомс гэнэ. Хоёр хүүтэй бөгөөд аав шигээ алдартай жүжигчин болохоор хичээн бэлддэг гэнэ. 

7. Requiem for a Nun, Goethe's Faust, Death of Salesman, Prince Yeonsangun гэх мэт маш олон тайзны жүжигт тоглож байжээ. "The Square" гэх нэртэй жүжигчдийн бүлгэмд хүртэл байсан гэнэ. 

8. 1979 онд "Dong-A Theater Awards"-ийн шилдэг эрэгтэй жүжигчний шагналыг "The Desire of Baekyang Island" жүжигт бүтээсэн дүрээрээ авчээ.


9. Baeksang Arts Awards-ийн Шилдэг эрэгтэй жүжигчин шагналыг хүртсэн. 

10. "Squid Game" кинонд дүр бүтээснийх нь дараа Kkanbu Chicken гэх газар өөрсдийн дүр төрх болгох санал тавьсан. Гэвч Ён-су уг саналаас татгалзаж, кино урлагт илүү анхаарах хүсэлтэй байгаагаа хэлжээ.

11. Түүнд албан ёсны олон нийтийн сүлжээний хаяг огт байхгүй.

12. Бүтээсэн дүр нь маш олон мийм зургууд дээр гарах болж, тэр мөн л энэ талаараа алдартай болж байгаа.

13. Тэрээр саяхан нэгэн ярилцлагын үеэр хэсэн үгээрээ хөтлөгчийн сэтгэлийг хөдөлгөн уйлуулсан гэнэ.

"Би ууланд зугаалж явахдаа цэл залуу үедээ тэнд үзэсгэлэнтэй цэцэг харагдвал тастаад авчихдаг байсан. Гэхдээ энэ насан дээрээ би тэдгээр цэцгийг зүгээр л орхихыг хүснэ. Би дахин очоод, тэр цэцгүүдийг харахыг хүснэ. Амьдрал яг л адилхан. Байгаа зүйлийг тэр чигээр нь үлдээнэ гэдэг амаргүй."

"Миний хамгийн дуртай үг бол 'гоо үзэсгэлэн' юм. Үзэсгэлэнтэй дэлхий, үзэсгэлэнтэй хүмүүс, үзэсгэлэнтэй нийгэм. Би өнөөдөр энд ирээд энэ үзэсгэлэнтэй орчинд, үзэсгэлэнтэй хоёр хүнтэй ярилцаж, маш үзэсгэлэнтэй сайхан цаг хугацааг өнгөрүүллээ. Би та бүгдийн амьдрал үзэсгэлэн гоогоор дүүрэн байгаасай гэж хүсэж байна."

Хамгийн их уншилттай
1
2024.03.17
“Монгол түйрэн” маргааш ирнэ гэж БНСУ-д анхааруулав
2
2024.03.09
Миягино дэвжээг хаах шийдвэр гарчээ
3
2024.03.11
“Оскар”-ын түүхэн дэх 13 эвгүй явдал
холбоотой мэдээ
1
16 цагийн өмнө
Таны ордыг илэрхийлэх кинонууд: Melancholia, Suspiria, Bande à Part
2
17 цагийн өмнө
Өнөө цагийн сэтгэл татам жүжигчдийн нэг Сидней Свинигийн тухай 19 баримт
3
Уржигдар
Роберт Паттинсон, Сүки Уотерхаус нар анхны хүүхдээ өлгийдөн авлаа
санал болгох
1
16 цагийн өмнө
Таны ордыг илэрхийлэх кинонууд: Melancholia, Suspiria, Bande à Part
2
17 цагийн өмнө
Өнөө цагийн сэтгэл татам жүжигчдийн нэг Сидней Свинигийн тухай 19 баримт
3
21 цагийн өмнө
Рөүзийг амьд үлдээсэн Титаникийн "хаалга" 718,750 доллараар зарагджээ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
15
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.