Хайх зүйлээ бичнэ үү

1 мин

Допинг хэрэглэсэн Н.Батсуурь "Даян аварга" боллоо


Ардын хувьсгалын 98 жилийн ойн баяр наадмын үндэсний бөхийн барилдаанд зодоглосон 516 хүчтэнээс Э.Оюунболд ес давж түрүүлсэн ч, допингийн шинжилгээнд бүдэрсэн юм. Ингэснээр түүнд тахим буулгасан Н.Батсуурьт "Даян аварга", Ц.Содномдоржид "Үлэмж бадрах" чимэг, Д.Анарт "Улсын заан" , Б.Цэдэнсодномд "Улсын харцага", Н.Мустафад "Өсөх идэр" чимэгийг олгов.

Мөн Ардын хувьсгалын 99 жилийн ойн баяр наадамд зодоглосон Н.Батсуурь, Р.Пүрэвдагва, Б.Бат-Орших нараас допингийн төрлийн бодис илэрсэн. Эдгээр бөхчүүдэд өвдөг шороодсон, М.Бадарч "Улсын гарьд", Ц.Одбаяр "Улсын заан", Ц.Мөнхбаяр, Ш.Пүрэвгарьд, Б.Орхонбаяр нар "Улсын харцага", Б.Суманчулуун, Б.Эрдэнэхүү нар "Өсөх идэр" чимэг, Ц.Сандагдорж "Улсын начин" цолыг хүртлээ. Шинэхэн начин Ц.Сандагдорж Төрийн наадмын тавын даваанд хоёр жил дараалан тунаж барилдсан. Түүнтэй зодоглосон Б.Бат-Оршихийн шинжилгээнээс допингийн төрлийн бодис илэрсэн тул Ц.Сандагдорж ийнхүү Улсын цолтны эгнээнд багтаж буй юм. 

Н.Батсуурийн хувьд 2020 онд Үндэсний их баяр наадамд үзүүрлэж "Тод сайхан" чимэг нэмсэн ч шинжилгээнээс нь допингийн төрлийн бодис илэрснийг өөрөө хүлээн зөвшөөрсөн билээ. Харин өнөөдөр түүний 2019 оны Үндэсний баяр наадамд үзүүлсэн амжилтыг үнэлж "Даян аварга" цолыг нөхөн олгож байна.

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
3 цагийн өмнө
23 настай Фил Фоден Премьер лигт 50 гоолын босго давлаа
2
5 цагийн өмнө
Олимпын эрхийн тэмцээнд оролцох бөхчүүд (эмэгтэй)
3
5 цагийн өмнө
23 настай Дариа Билодид Европын хошой аварга боллоо
санал болгох
1
4 цагийн өмнө
Японы амьтны хүрээлэн усны үхрээ үнэндээ эмэгтэй байсныг 7 жилийн дараа мэджээ
2
Өчигдөр
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт
3
3 өдрийн өмнө
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
2
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.