Насан хүрсэн хүн өдөрт 8 цаг унтах хэрэгтэйг судлаачид зөвлөдөг. Тэгвэл 10 ба түүнээс дээш хоног нойр дутуу явах нь хүний биед дараах өөрчлөлтүүдийг бий болгодог аж.
#1 Гадаад төрх өөрчлөгдөнө
Судлаачид 18 настай охиныг гурван хоног дараалан өдөрт зөвхөн дөрвөн цаг унтуулж, гадаад төрх нь өөрчлөгдөж байгаа эсэхийг ажиглажээ. Түүний нүдэн дор хар хүрээ үүсэж, улайсан байдалтай байв.
#2 Өвчин амархан тусна
Бага унтсанаас болж чихрийн шижин, цусны даралт, зүрхний өвчин тусах магадлал эрс нэмэгдэнэ.
#3 Таргалалт үүснэ
Долоон цагаас бага унтвал таргалах магадлалтай. Учир нь энэ үед идэх дуршлыг зохицуулдаг лептин дааврын үйл ажиллагаа алдагддаг ажээ. Үүний улмаас өлсөх мэдрэмж төрүүлдэг грелин дааврын түвшин нэмэгддэг байна.
#4 Тархинд муугаар нөлөөлнө
Нойрны хямрал нь сэтгэцийн өвчин үүсгэх томоохон эх үүсвэр. Сэтгэл санааны гутрал, хямралд орох, цаашлаад хоёр туйлт сэтгэцийн эмгэг тусах аюултай.
#5 Ой тогтоолт муудна
Дутуу нойртой үед ой санамж, сэтгэн бодох, үйлдлээ хянах чадвар мууддаг байна. Ингэснээр та буруу шийдвэр гаргаж, нөхцөл байдлаа хүндрүүлэх магадлалтай.
#6 Нөхөн үржихүйд нөлөөлнө
Нойр дутуугаас болж нөхөн үржихүйн дааврын шүүрэл багасаж үргүйдэхэд хүрдэг байна.
#6 Ядаргаанд орно
Олон цаг дутуу нойртой явснаас ядаргаанд орж ажлын бүтээмж буурна. Үүнийг дагаад дархлаа сулрах аюултай. Энэ нь элдэв халдварт өвчин тусах үндэс болно.
#7 Сэргээш хэрэглэх нь ихэснэ
Нойр хангалтгүй үед тархи ядарсан байдаг. Энэ үед тархи сэргээш эрж эхэлнэ. Сэргээш, кафеин, мансууруулах бодис гэх мэт нь түр хугацаанд тайвшруулж, сэргэг мэдрэмж өгөх боловч эрүүл мэндэд муугаар нөлөөлж, донтуулах аюултай.
#8 Хурдан хөгширнө
Нойр дутуу удаан явах нь амархан хөгшрөх шалтгаан юм. Шөнө арьс хангалттай амарч чадаагүйгээс үрчлээ, нүхжилт үүсдэг учраас тэр. Мөн нар салхинд мэдрэмтгий болдог байна.
#9 Байнга даарна
Хүний биеийн температур цельсийн 35.5-36.5 градус байдаг. Нойр дутуугаас болж бие организм дахь бодисын солилцоо алдагдахад хүрдэг байна. Улмаар биеийн ерөнхий температур багасаж, даардаг байна.
Эх сурвалж: Lifehack