UBLife Logo
Newsfeed

Монголын "ШАТ" кино энэ жилийн ОСКАРТ оролцох эрхтэй боллоо

Г.Сүрэн
Г.Сүрэн
Монголын "ШАТ" кино энэ жилийн ОСКАРТ оролцох эрхтэй боллоо

Найруулагч П.Золжаргалын "Шат"  (2019) богино хэмжээний кино 38 дахь удаагийн Чикагогийн Олон Улсын Хүүхдийн Кино наадмын тэргүүн шагналыг хүртлээ. Тус кино наадам нь Оскарт итгэмжлэгдсэн кино наадам бөгөөд ийнхүү "Шат" кино нь энэ жилийн Оскарын шилдэг богино кино төрөлд оролцох эрхтэй боллоо.

"Шат" бүтээлд 18 гишүүн бүхий кино баг ажилласан бөгөөд найруулагч П.Золжаргал продюсер Женевьев Клэй-Смиттэй хамтран кино зохиолыг бичжээ.

Нийгэмд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн оролцоог нэмэгдүүлэхийг уриалсан “Шат” богино хэмжээний киног Монголын урлагийн зөвлөл “Бид чадна - Бид авьяастай” урлагийн боловсролын төслийн хүрээнд 2019 онд бүтээсэн билээ. 

Киноны тухай: Гэр хороололд амьдардаг, үсчин болох мөрөөдөлтэй Сонор залуу үсчний сургалтад сурахаар шийдэх бөгөөд түүний өмнө даван туулах төрөл бүрийн ШАТ тулгарна.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
15
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.