UBLife Logo
Newsfeed

Араас нь 5 жил гүйсэн залуугийн урд сөгдөж "Болиод өгөөч" хэмээн гуйжээ

Араас нь 5 жил гүйсэн залуугийн урд сөгдөж "Болиод өгөөч" хэмээн гуйжээ

Хятадын нэгэн бичлэг сошиал ертөнцөд ихээхэн шуугиан тарьж, сүүлийн гурав хоног маш олон хүн энэ тухай ярьж байна.

Тус бичлэгийн тухайд гадаадын сайтууд сурвалжилсан бөгөөд бичлэгт харагдаж буй залуу бүсгүйг 5 жилийн турш эргүүлэх гэж оролож, дагаж, алхам бүрийг нь мөшгиж буй гэнэ. Түүнд маш их хайртай гэдгээ хэлж, гуйдаг ч эмэгтэй түүнийг хүлээн зөвшөөрдөггүй байж. Гэсэн ч залуу үгийг нь игт тоосонгүй, араас нь гүйсээр байжээ.

Залуу түүнийг хором ч тайван орхиогүй бөгөөд эцэст нь аргаа барсан бүсгүй олон нийтийн нүдэн дээр түүний урд сөгдөж, өөрийг нь зүгээр охихыг гуйжээ. 

"Намайг тавьж явуулаач! Намайг зүгээр орхи" хэмээн орилж байсан гэнэ.

Тэгэхээр, хэрэв та үнэхээр хайртай ч гэсэн тэр хүн чинь хүлээн зөвшөөрөхгүй байвал зүгээр л орон зайг нь, хүслийг нь хүндэтгээд тайван орхиж байгаарай. Эцэстээ хайртай хүнээ ингэж зовоох юм бол хайртай гэж байгаагийн утаг учир үгүй шүү дээ ;) 

Эх сурвалж: ET Today

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
1
21
0
3
6
3
0
6

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.