Хайх зүйлээ бичнэ үү

3 мин

Таны сэтгэлийг онгойтол уйлуулж, навс эморуулах 10 кино


Та бүхэндээ Юнивишнийн Хит, Ази, Холливуд кино багцуудаас дараах кинонуудыг санал болгож байна. Арванхоёрдугаар сарыг эхлүүлэн үзэж, нулимсаа урсган санаа алдаж суумаар байвал сонгож үзээрэй. Мөн Юнивишнийн кино багцад шинэ олон цуврал нэмэгдсэнийг дуулгахад таатай байна.


1. Dead Poets Society

Энэ амьдралын утга учир гэж юу болох, урлаг, хүсэл тэмүүлэл бидний амьдралыг ямар гайхалтай болгож өгдөгийг та шууд анзаарна. Энэхүү кинонд гарах сургуулийн багш сурагчдаа нэгэн хэвийн байдлаа эвдэж, эрх чөлөөтэй, өөрсдийнхөөрөө сэтгэхийг ойлгуулна. Тэр хэчнээн сурагчийн амьдралыг, үзэл бодлыг өөрчилж чадах бол? Үзэх тусам улам татагдах, бас хөнгөн гуниг үлдээх гайхалтай бүтээл.

2. Seventeen-Year-Old's Condition

Энэхүү кинонд 17 настай энгийн л сурагчдын тухай өгүүлэх бөгөөд тэдний сэтгэл мэдрэмж, гэр бүлийн байдал, сургууль дээрх амьдралыг өгүүлнэ. Сурагчдын амьдралд тохиодог зүйлсийг эндээс харж болох юм.

3. The Danish Girl

Хүйс солиулах мэс засал хийлгэсэн нь албан ёсоор бүртгэгдсэн анхны эмэгтэй Лили Элбегийн амьдралыг харуулсан "Дани охин" гэх бүтээл таныг түүний амьдралын сайхан болоод хэцүү бүхнээр аялуулах болно.

4. The Light in Your Eyes

Нэгэн бүсгүй гэнэтхэн л өөрийн амьдралын бүх цаг хугацааг алдаж, өндөр настай болж хувирна. Тэр үедээ өөр нэгэн залуутай танилцах бөгөөд тэд нэг нэгнийхээ амьдралыг хэрхэн өөрчлөх бол?

5. Brokeback Mountain

Энг Лий хэмээх лут найруулагчийн тухай та мэдэх л байх. Lust, Caution, Life of Pi, Crouching Tiger, Hidden Dragon гээд оло бүтээлийг найруулсан. Түүний бүтээлүүд олон ч хүний сэтгэлд хүрсэн байдаг. Тиймээс ч та энэ киног үзээгүй бол заавал үзээрэй. Түүний хамгийн шилдэг кино гэгддэг. Олон хүмүүсийн ярьдаг, гүн сэтгэгдэл үлдээсэн кино шүү.

6. Remember Me

Төгсгөлд нь уйлахгүй байж чаддаггүй кинонуудын нэг. Үйл явдал нь энгийн, зөөлнөөр хөврөх бөгөөд киноны туршид та тайван амгалан мэдрэмж авна. Бас мэдээж хос хоёрын хайр дурлал, мэдрэмж харилцаанд татагдан орж, тэднийг ойлгох болно.

7. The Green Mile

Дэлхийд алдартай "Ногоон бүс" кино нь Стивен Кингийн зохиолоос сэдэвлэсэн бөгөөд бидний зүрх сэтгэлд Том Хэнкс, Майкл Кларк Дункан нарын дүрүүдээр хоногшиж үлдсэн билээ. Мундаг найруулга, сайн зохиол, авьяаслаг жүжигчдийн дундаас амилан гарч ирсэн энэ кино ямагт бидний зүрх сэтгэлийн гүнд байх болно.

8. A Girl at My Door

Эмэгтэй хүн гэдэг ямагт уян зөөлөн бас бусдыг гэх сэтгэлтэй байдаг билээ. Үүний ачаар энэ хорвоо дэлхийд сайн сайхан бүхэн муугаасаа илүү түгж, хүмүүст нөлөөлдөг. Хүнд хэцүү бүхнийг туулан яваа бяцхан охиныг хамгаалах гэсэн бүсгүйн аюул, догдлолоор дүүрэн түүх. Та энэ киноноос сэтгэл эмтрэм гуниг, бас зориг, бахархал гээд бүх нандин мэдрэмжийг мэдрэх болно.

9. Eternal Sunshine of the Spotless Mind

Та хайрладаг байсан хүнээ тэр чигт нь мартах боломжтой байсан бол дурсамжийг арчих тэр үйлдлийг хийх байсан уу? Харилцан яриа болгоноороо танд нэгийг мэдрүүлэх уг кинонд Кэйт Винслет, Жим Керри нар гайхалтай хамтран тогложээ.

10. As Good As It Gets

Хүн болгонд муухай хандаж, ширүүн зан гаргадаг эр хөршийнхөө нохойг асарч эхэлсэн цагаас эхлээд өөрчлөгдөж буйгаа мэдэрнэ. Мөн хүнтэй харилцаа тогтоож, бага багаар нүүр хагарах тэр мэдрэмж, Ганцаардлын тухай бас өөр олон зүйлийн тухай өгүүлэх бүтээл.

Та бүхэн эдгээр киног Юнивишнийн ХИТ кино багц, Ази кино багц, Холливуд кино багцаас монгол орчуулгатайгаар хүлээн авч үзэх боломжтой юм шүү.

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
6 цагийн өмнө
Кино тэмдэглэл: "Amélie” ба хувь тавилан
2
12 цагийн өмнө
Олонд хүрээгүй үзэгдлүүдийг агуулсан "Бөгжний эзэн" кино энэ зун кино театруудад гарна
3
13 цагийн өмнө
Хүнд өвчтэй Ален Делоны зургийг охин нь сүлжээнд тавьжээ
санал болгох
1
12 цагийн өмнө
Японы амьтны хүрээлэн усны үхрээ үнэндээ эмэгтэй байсныг 7 жилийн дараа мэджээ
2
Уржигдар
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт
3
3 өдрийн өмнө
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
3
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.