Дэлхий даяар солонгос бүтээлийн нэр хүнд өсөж, үзэгчдийн тоо нэмэгдэхийн хэрээр жүжигчийн цалин ч даган өсчээ. Одоогийн байдлаар Солонгосын олон ангит кинонд тоглодог топ эмэгтэй жүжигчид нэг анги тутмаас авах цалин 170,000 долларт хүрээд байна.
Hankook Ilbo сонины мэдээлснээр, топ зэрэглэлийн эмэгтэй жүжигчид гэгддэг Сун Хэ-гю, Чонь Жи-хёнь нар нэг анги тутмаас 200 сая вон буюу 170,000 долларын цалин авч байна гэжээ. Одоогоор Сун Хэ-гюгийн гол дүрд нь тоглосон "Now We Are Breaking Up" цуврал SBS телевизээр гарч байгаа бол Чонь Жи-хёний мөн гол дүрд нь тоглосон "Jirisan" цуврал tvN телевизээр цацагдаж байгаа юм.
Жүжигчдийн авдаг цалинг олон нийтэд төдийлөн мэддэггүй ч хэвлэлүүд энэ талаар үе үе мэдээлдэг. Тухайлбал, Сун Хэ-гю 2018 онд гарсан "Encounter" цувралд тоглохдоо анги тутмаас 100 сая вон, Чонь Жи-хёнь 2013 онд "My Love from the Star" цувралд тоглохдоо мөн л анги тус бүрээс 100 сая воны орлого олж байжээ.
Сун Хэ-гю нэг анги тутмаас 200 сая вон

Чонь Жи-хёнь нэг анги тутмаас 200 сая вон

Гэвч анги тутмаас 100 сая вон, түүнээс дээш цалин авдаг эмэгтэй жүжигчин цөөн, нөгөөтэйгүүр эрэгтэй, эмэгтэй жүжигчдийн цалингийн зөрүү их байгааг Солонгосын хэвлэлүүд мэдээлжээ. Одоогийн байдлаар И Ён-э, Сунь Е-жинь, Ку Хёнь-жон нар ийм хэмжээний цалин авч байна гэж Hankook Ilbo сонин мэдээлжээ.
Тэгвэл Солонгосын топ эрэгтэй жүжигчин болох Ким Сү-хёнь "It's Okay to Not Be Okay" цувралд тоглохдоо анги тутмаас 200 сая вон, "One Ordinary Day"-д харин 500 саяар тоглосон байна.

Эх сурвалж: Koreatimes