Хайх зүйлээ бичнэ үү

1 мин

Түгжрэлд уншихад тохиромжтой 5 төрлийн НОМ


Их хотын түгжрэлд унших ном хайж байвал дараах 5 төрлийн номыг санал болгож байна. Түгжрэлд, автобусанд жижиг хэмжээтэй ном унших нь тохиромжтой бөгөөд хамгийн арын суудалд тухлахгүй л бол зузаан роман, хүнд философийн ном сонгоод хэрэггүй л болов уу. (Жолоо барьж яваа үедээ ном унших, анхаарал сатааруулах зүйл хийхгүй байхыг танд зөвлөж байна)

#1 Богино өгүүллэгийн цоморлиг, яруу найргийн ном

Богино хэмжээний өгүүллэгийн ном, яруу найргийн бүтээл нь сонирхолтой бөгөөд нэг бүтэн өгүүллэг, шүлгийг хэсэг зуурын түгжрэл дунд уншчихаж болох давуу талтай.

via GIPHY

#2 Өмнө нь уншсан ном

Заавал бүтнээр нь унших шаардлагагүй, энд тэндээс нь уншсан ч эргэн санаж чадах номууд юм. Ялангуяа нийтийн тээвэрт анхаарал сатаарах магадлал их тул шинэ номоос илүү өмнө нь уншаад таалагдсан, өөртөө аль нэг хэсгээс нь сануулахыг хүссэн номоо сонговол зүгээр. 

via GIPHY

#3 Аудио ном

Түгжрэл дунд дуу сонсохоос илүү подкаст, аудио ном сонсох нь илүү үр бүтээмжтэй байх болно. Төрөл бүрийн аудио номоос сонгон үнэгүй сонсож болох жагсаалтыг эндээс хараарай. 

#4 Зурагтай ном

Автобусанд үг өгүүлбэр тогтож харах хэцүү байдаг бол зурагтай ном сонгоорой. Хэлээ сайжруулах зорилгоор гадаад хэл дээрх зурагтай ном үзэж ч болно. 

via GIPHY

#5 Цулгуй хавтастай ном

 

via GIPHY

Ямар ном уншиж буйгаа автобус дүүрэн хүнд харуулахыг хүсэхгүй байвал цулгуй хавтастай ном сонгоорой. Хүссэн номондоо доорх аргаар хавтас хийж болох юм. 




Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
3 өдрийн өмнө
"Арьсан хүрэмтэй Мадонна" номоос түүвэрлэсэн сэтгэл догдлуулам 13 эшлэл
2
3 өдрийн өмнө
Хаврын урт өдрүүдийг үр дүнтэй давж гарахад тань туслах АРВАН шинэ ном
3
4 өдрийн өмнө
Netflix-ийн хамгийн их хандалттай "3 Body Problem" цувралын тухай 8 баримт
санал болгох
1
4 өдрийн өмнө
Netflix-ийн хамгийн их хандалттай "3 Body Problem" цувралын тухай 8 баримт
2
2024.04.11
Сэтгэл зүйчид хандах цаг нь болжээ гэдгийг батлах 7 шинж тэмдэг
3
2024.04.10
Хүмүүсийн дахиж хэзээ ч үзэхгүй гэж ам тангараг өргөсөн 15 аймшгийн кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
2
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.