UBLife Logo
Newsfeed

Сурагч насны сүүлийн жилээ өнгөрүүлж буй ахлах ангийнхан байна уу?

Ub.life
Ub.life
Сурагч насны сүүлийн жилээ өнгөрүүлж буй ахлах ангийнхан байна уу?

2 ДАХЬ ӨДРИЙН ШИНЭ ЖИЛ богино хэмжээний кино 12 сарын 16-ны 20:00 цагт цацагдаж, залуусын сэтгэлд хайрын гал асааж, шинэ жилийн уур амьсгалыг өөрийн өнгөөр бүрхлээ. Үзсэн хүмүүсийн сэтгэл гэгэлзсэн нь гарцаагүй. Үзэж амжаагүй бол кино цацагдсантай холбоотой үзэгчдийн сэтгэгдлийг ухаж сонирхоцгооё. 

Юу гардаг вэ? 

Ахлах сургуулийн төгсөх ангийн сурагчид хоёр жилийн турш хүсэн хүлээсэн шинэ жилийн баяраа тэмдэглэхээр болов. Ийнхүү тэд догдлол дүүрэн "Happy U year"-ээ тэмдэглэх үдэш ямар гэнэтийн зүйлстэй учрахыг чи зөвхөн киногоо үзэж байж л мэдэх болно. 

Хаанаас үзэх вэ? 

Киног U brand-ийн Facebook болон YouTube хуудас, мөн Юнивишниийн кино сан, LookTV-ээр хүлээн авч үзэх боломжтой. 

2 ДАХЬ ӨДРИЙН ШИНЭ ЖИЛ | HAPPY U YEAR

Кино багт эрч хүчтэй, авьяасын эх ундрага болсон залуу артист, уран бүтээлчид оролцжээ. Тэдний тухай илүү ихийг мэдэхийг хүсч байвал залуусын дуу хоолой, дотоод ертөнц, үзэл бодлыг бусдад түгээхийг зорьдог U brand-ийн “Бидний Гарагийн Залуус” цуврал ярилцлагийг ЭНДЭЭС уншаарай.

***

Эргээд кино руу үсэрье! 

Шинэ жил гэж юу байдаг билээ, яагаад бидний сэтгэлийг догдлуулж, дотрыг хайлуулж, толгойд баяр баяслыг авчирдаг вэ гэдгийг яруу тодоор 2 дахь өдрийн шинэ жил богино хэмжээний кино нотлон харуулж чадлаа. 

Залуус бид найзуудаараа хамтдаа байж, цагийг зугаатай өнгөрөөж, Crush-даа сайн гэдгээ хэлж, эсвэл хэлүүлж, дуулж хөөрөх нь БИДНИЙ ШИНЭ ЖИЛ бололтой. 

Үзэгчдийн сэтгэгдлийг нэг хараад үзвээс дээрх магадлал батлагдана шүү.   

Хараад үзвэл Nene x Noubold хоёрын Happy U Year дуу нэлээд хүлээлт үүсгэсэн байгаа биз? 12 сарын 18-ны өдөр видео хувилбар, 12 сарын 19-ны өдөр үгтэйгээ гарсан байна. Одоо дагаж дуулахад илүү амар болжээ. Өдөрт 3 удаа хоолны дараа дуулж байвал 2022 онд Crush-тайгаа нийлэх магадлал 99 хувь гэсэн шүү.

Ийнхүү төгсгөлд нь чамд хандаж хэлэхэд жил бүр ахлах ангийхны шинэ жил тэмдэглэх хувь заяа сургуулийн шийдвэрээс хамаардаг. Ялангуяа  хоёрын хоёр жил найзуудтайгаа баярлах боломжгүй байсан бидний хувьд  яг 12 дугаар ангид орчхоод тэмдэглэхгүй төгсөнө гэдэг гуниг шүү.  

Бидний дотор мөрөөдлөө биелүүлж, зорилгодоо хүрэх  хүсэл асаж байдаг. Хажууд нь бас өөрт тохирох хайрыг хайж байдаг.  Энэ бүгдийг 14-23 насны залуу халуун чи олохоор эрэл хайгуул хийдгээ мэдэх үү ? 2022 онд чиний зорьсон бүхэн биеллээ олж, хайр дурлалдаа шатаасай гэж хүсэн ерөөе.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
2
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.