Хайх зүйлээ бичнэ үү

3 мин

ХАС-ын түүхүүд | Э.Халиун: Найдвартай үйлчилгээ, найрсаг дулаан харилцааг ХасБанкнаас л мэдэрдэг


“Dyrberg Kern” брэндийн Монгол дахь төлөөлөгч, “Супер Рубин” ХХК-ийн Захирал Э.Халиун

Би 2008 онд Дани улсад амьдарч байх үедээ “Dyrberg Kern” брэндтэй анх танилцаж, эх орондоо оруулж ирэхээр шийдэн, хоёр гурван жил уйгагүй хөөцөлдсөний эцэст албан ёсны эрхийг нь авч, монголд салбараа нээж байлаа. Өөрөө график дизайн, зураач мэргэжилтэй болоод тэр үү, хаана л загварлаг, өвөрмөц, хараа булаах сонин сайхан зүйлс байна нүд унагаж явдаг юм. Тиймээс ч энэхүү загварлаг, ур хийц сайтай аксессуар брэндэд сэтгэл татагдаж, монголынхоо хэрэглэгчдэд хүргэхээр шийдэж байв. Тэр үед дэлхий ертөнц монголыг төдийлөн сайн мэддэггүй, монголчууд ч Данийн брэнд гэхээр ойлголт багатай байсан тул эхний хоёр жил чамгүй их хөдөлмөрлөж билээ.

Ингэж анх эхэлсэн бизнес маань бусад олон амжилттай ажлын суурь болж, энэ арван жилийн хугацаанд манай компани өргөжин тэлж, Голландын “United Nude”, Данийн “Dansk”, ”Kunst” болон бусад хэд хэдэн брэнд оруулж ирэн, мөн өөрсдийн “Үйтэм” хувцасны брэнд, “Horned owl” ресторан зэргийг нээн ажиллуулж байна. Би бизнестээ “удаан боловч зогсолтгүй” гэдэг зарчмыг баримталж, бага багаар тасралтгүй өсөж дэвшин, хариуцлагатай нямбай байхыг эрхэмлэдэг. Энэхүү тасралтгүй хөдөлмөрлөж, бизнесээ босгосон арван жилд надтай санхүүгийн тал дээр хамтран ажиллаж, найдвартай хамтрагч болж ирсэн ХасБанканд талархаж буйгаа энд тэмдэглэмээр байна.

2013 онд анх энэ банктай танилцаж, харилцагч болох үед тэдний найрсаг дулаан харилцаа, үйлчлүүлэгчдээ ойр дотны хүн шиг санаа тавьж, туслаж дэмждэг соёл нь эрхгүй анхаарал татсан юм. 

Бизнесийн шаардлагаар олон банк болон үйлчилгээний байгууллагуудтай харилцах шаардлага гардаг. Тэдэн дундаас ХасБанк зочломтгой, дулаан уур амьсгал нь эрхгүй ялгарч, сүүлдээ энэ банктайгаа харилцаад сурчихсан чинь өөр газар үйлчлүүлж чадахаа больсон гэхэд хилсдэхгүй. Эдийн засагчид нь яг л манай компанийн нягтлан шиг сэтгэл гарган ажиллаж, зөвлөгөө өгч, очиж амжихгүй үедээ утсаар яриад учир байдлаа хэлэхэд арыг маань найдвартай даагаад, санхүүгийн ажлуудыг маань зохицуулсан байдаг.

Нөгөө талаас ХасБанкны нэг том давуу тал бол гадаад гуйвуулгын үйлчилгээ. Би байнга гадаад руу мөнгө гуйвуулдаг ажилтай учир энэ талыг нь онцлон дурдмаар байна. Нэгдүгээрт маш түргэн шуурхай, хоёрдугаарт гуйвуулгын шимтгэл нь харьцангуй бага. Мөн эмэгтэй бизнес эрхлэгчдийг бодлогоор дэмждэг зэрэг нь үнэхээр талархууштай. Бизнес гэдэг бол үйлчилгээгээ худалдаж буй хэлбэр шүү дээ. Банк ч мөн адил. ХасБанк миний банк юм шиг, миний төлөө ажилладаг нь надад хамгаас таалагддаг учир эдний үйлчилгээг худалдаж авах, байнгын харилцагч байхдаа би огт эргэлздэггүй.

Аливаа бизнес, хамтын ажиллагаанд итгэлцэл хамгаас чухал. Итгэл алдрах юм бол бизнес урагшилдаггүй. Хэрэглэгчдээ хүндэлж, үнэнчээр бизнес хийнэ гэдэг бол ажил хөдөлмөрийн хамгийн сайхан нь. Ингэж хамтрах итгэлт түнштэй байна гэдэг, ёс суртахуунтай харилцана гэдэг маш үнэ цэнтэй, нандин зүйл юм. Тиймээс миний болон манай компанийн хувьд өнөөг хүртэл харилцан итгэлцэж, хамтдаа нийгэмдээ хувь нэмрээ оруулж яваа ХасБанкны хамт олонд талархаж буйгаа илэрхийлэх нь зүй. Мөн энэ ялдамд банкны хорин жилийн ойн мэнд дэвшүүлж, цаашид хийх ажил бүтээлд нь амжилт хүсье.

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.03.30
Fla ээлжит нэгэн “дисс” дуугаа цацлаа
холбоотой мэдээ
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.02.19
Хөрөг | Наддаа чи минь нар байлаа
3
2023.08.29
Хөрөг| "Бусдын одыг дүрэлзүүлэхээр мөрөөдлөөсөө оч тасалж өгдөг яг гал шиг..."
санал болгох
1
Өчигдөр
Netflix-ийн хамгийн их хандалттай "3 Body Problem" цувралын тухай 8 баримт
2
2024.04.11
Сэтгэл зүйчид хандах цаг нь болжээ гэдгийг батлах 7 шинж тэмдэг
3
2024.04.10
Хүмүүсийн дахиж хэзээ ч үзэхгүй гэж ам тангараг өргөсөн 15 аймшгийн кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.